ЭСЯ-НЫ ЗӨВЛӨХ О.ОЧИРМАА ОХУ-ЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар зарлигаар Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Очирбатын Очирмааг ОХУ-ын Пушкиний медалиар шагнасан юм.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов зөвлөх О.Очирмаад Оросын Гадаад хэргийн яаманд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Discussion about this post