• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Шашин урлагийн цэнгүүнд Г.Эрдэнэчимэг, Х.Мөнгөнцэцэг хоёр оролцоно

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/25/2022
in Соёл урлаг
0
Шашин урлагийн цэнгүүнд Г.Эрдэнэчимэг, Х.Мөнгөнцэцэг хоёр оролцоно

Ханш нээх өдөр буюу ирэх 4 дүгээр сарын 5-нд шашин, урлагийн цэнгүүн болох нь. Энэ цэнгүүн Монгол бөхийн өргөөнд 18 цагт болох аж. Уламжлал болсон энэ цэнгүүнд Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн лам нар ном хурж, мөн нийтийн дуучид оролцоно.
Энэ цэнгүүнд: МУАЖ А.Долгор, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА Г.Эрдэнэчимэг, МУСТА Х.Мөнгөнцэцэг оролцох нь. Энэ таван дуучид өнөөгийн дуучдын өнгө төрхийг тодорхойлж яваа, нийтийн зохиолын шилдэг дуучид. Ардын жүжигчин А.Долгор “дуурийн хун”, МУГЖ С.Эрдэнэцэцэг одоо ч үеийнхнээ манлайлж, залууст үлгэрлэсээр яваа, дуу хоолой, гоо сайхнаараа гайхуулсаар яваа гавьяат. МУСТА Г.Эрдэнэтунгалаг дуурьт тохирохгүй “чичиргээтэй” хоолойтой ч “болор хонхтой юм шиг” гайхалтай дуучин гэж олон нийт үнэлдэг.

МУГЖ Самандын Жавхланд өнгө шилэгдэн очиж, 4 хүүхдийн ээж болж, 10 жил шахам тайзнаас хөндийрсөн ч урлагтаа цуутай эргэн ирсэн. Ардын, уртын дуу алиныг нь аятайхан дуулдаг, аргадаж байгаа юм шиг зөөлөн ч хүчирхэг хоолойтой дуучин. Ардын дуучин Б.Алтанжаргалтай хоршвол тэднийг гүйцэх хослол “энэ хошуунд” байхгүй. Хатуу, хахирган хоолойтой ч ардын дууны Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан хоёрыг мартуулсан хослол болсон нь Наро Банчин гэгээнтний лекцийг нээж хаан дуулах үеэр тод харагдсан…

Харин Хүрэлбаатарын Мөнгөнцэцэг бол МУГЖ Т.Баясгалангаас хойш 20 шахам жилийн “Нийтийн дууны гүнж” хэмээн хэвлэлийнхнээс болон олон нийтээс хүртсэн, дууг урлаж, дотоод гүнээсээ, сэтгэлээсээ дуулдаг дуучин. Шашин номын хажуугаар өнөө цагийн дуучдын гоё өнгө төрх болсон үе үеийн 5 бүсгүйн уянгалаг дуу хоолойг сонсож, сэтгэлээ ариусгаж амирлуулах нь.

Previous Post

Оросын тэрбумтан Владимир Потанин

Next Post

Д.Баасан ламын эхнэр, охин хоёр Ганц худагт хоригдож байна

Next Post
Д.Баасан ламын эхнэр, охин хоёр Ганц худагт хоригдож байна

Д.Баасан ламын эхнэр, охин хоёр Ганц худагт хоригдож байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.