• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Д.Баасан ламын эхнэр, охин хоёр Ганц худагт хоригдож байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/29/2022
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Д.Баасан ламын эхнэр, охин хоёр Ганц худагт хоригдож байна
Монголын Ардчилсан хувьсгалын анхны алтан хараацай, анхны 13-ын нэг нь Баасан лам агсан. Шашин шүтлэгээ нууж явсан монголчуудын хувьд лам хувцастай хүн олны өмнө гарч ирж, шашин шүтэх эрх чөлөөтэй болсон нь аргагүй цаг өөр болсныг харуулж билээ.  Монголын Арчилсан холбоог үүсгэн байгуулагч Д.Баасан лам 2011 оны 1 сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгссөн юм.  Тэрээр 1989  он арванхоёрдугаар сарын 9-нд Монголын Ардчилсан холбооны анхны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалд манлайлан оролцохдоо, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх эрхийг сэргээх, Буддын шашныг шинэчлэх, БНМАУ-ын түүхийн явцад хэлмэгдсэн үй олон эх оронч төр шашны зүтгэлтэн, жирийн иргэд, ардын эмч домч, лам мэргэдийг нэр устай нь нэг бүрчлэн тогтоож, түүхэнд гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэх, хэлмэгсдийн өмнө МАХН-ыг алдаагаа хүлээхэд, тэдний ар гэрийнхэнд зохих хохирлыг нөхөн олгуулах сайн цагийг эхлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүн.
 Харин Баасан ламын гэргий Алтанцэцэг, охины хамт бидний нэрлэж заншсанаар Ганц худагт саатуулагдаж байна.  Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг эмч хүн. Тэрбээр охины хамт зургаан сар Ганц худагт хоригдож байна. Хамгийн хачирхалтай нь бэлэвсэн эмэгтэйг “төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн” зүйл ангиар хорьж байгаа гэнэ.
МоАХ-ны анхдагч  90-ээд оны эхээр Баасан лам тэргүүтэй залуус санал нэгдэн МАХН-ын “түүхийн хог дээр хаясан” МОНГОЛ АРДЫН НАМЫГ сэргээн байгуулж, улсын бүртгэлд оруулан эмхлэн цэгцэлж, Баасан ламын нэр дээр байсан. Тэр битгий хэл тус намын туг далбааг нь ном ёсоор аравнайлан албан ёсны тамга тэмдэгтэй болж эх оронч өвөг дээдсийн сүнсийг амирлуулан авч явж байсан гавьяатай.
Харин 2010 онд МАХН-ын дарга Сү.Батболд тэргүүтэй улстөрчид  Баасан ламд хадаг талбин гуйж, тамга гэрчилгээг нь авсан гэдэг. Түүнээс хойш Баасан лам ч удалгүй ертөнцийн мөнх бусыг үзсэн байдаг.

Д.Баасан ламын эхнэр, охины гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргийг шалгаж байна

Монголын Арчилсан холбоог үүсгэн байгуулагчдын нэг  Д.Баасан лам 2011 онд нас барсан. Түүний  эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нар “Баасан лам” санг үүсгэн байгуулж ажилласан. Б.Эрдэнэзул нь АТОЗ /Ард түмний онц түр зөвлөл/, Шинэ намын гишүүн. Харин Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул болон БНХАУ-ын иргэн Бао Гуожун нарын хууль бус үйлддлийг тагнуулын байгууллагаас шалгасан байдаг. Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарыг Эрүүгийн хуульд заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр:

19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж,

БНХАУ-ын иргэн Бао Гуожуныг

19.10 дугаар зүйл.Тагнуул хийх

1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж шалгахаар прокурорт буцаажээ.

Previous Post

Шашин урлагийн цэнгүүнд Г.Эрдэнэчимэг, Х.Мөнгөнцэцэг хоёр оролцоно

Next Post

“ХӨӨРХӨН БОРЛОГ МОРЬ”

Next Post
“ХӨӨРХӨН БОРЛОГ МОРЬ”

"ХӨӨРХӨН БОРЛОГ МОРЬ"

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.