Монгол Улс 188.6 мянган малчинтай. Малчид бол бэлчээр газар нутагтаа эзэн нь байж хайрлаж хамгаалан, нүүдэлчин өв соёлоо өвлүүлэн тээж, дөрвөн цагийн эргэлтэд мал сүргээ өсгөн үржүүлж эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа үндэсний баялаг бүтээгчид.
Зөвхөн Улсын аварга малчид л гэхэд сүүлийн гурван жилд нийт 60.4 мянган толгой малыг нутгийнхаа малчдад хандивлаж, 216.4 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.
Малын тоо толгойн албан татварын тухай хууль өнгөрсөн долдугаар сард хэрэгжиж эхэлснээс хойш улсын аварга малчид нийт 4.7 тэрбум төгрөгийн татварт төлжээ. Мөн сүүлийн 3 жилд нийт 56.2 тэрбум төгрөгийн орлого олж, 11.3 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарт оруулсан байна.
Discussion about this post