Жүжигчин Л.Сөрөлт “Шинэ үе” продакшнаар овоглож, Бооёо ахынхаа нөмөрт хошин урлагт хөл тавьсан. Одоо СУИС-ийн ангийн анд Г.Алтаншагайгийн үүсгэн байгуулсан Мөрөөдлийн театрт ажиллаж байгаа. Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулж, уран бүтээлийн тоглолтоо хийж, улсаа бүтэн тойрч тоглосон удаатай.
20 гаруйхан настайгаасаа олны танил болсон ч Л.Сөрөлт охид бүсгүйчүүдтэй нэр холбогдож яваагүй, анхны эхнэр Б.Дэлгэрзаяатай хамтдаа амьдардаг, гэр бүлийн талаар тогтвортой жүжигчин.
Л.Сөрөлтийн эхнэр Америкийн Amway сүлжээнд нэгдсэнээр тун амжилттай яваа. Ямартаа л Л.Сөрөлт “Урлагийнхан хөл хорионд орж, тоглолт зогссон хоёр жилд үнэндээ эхнэрээрээ тэжээлгэлээ” гэж хэлэх вэ. Өнгөрсөн 2020 оны шинэ жилийн үеэр Л.Сөрөлт эхнэртэйгээ сүлжээнийхээ шугамаар Дубай аялаад ирсэн бол энэ шинэ оны үеэр Америк аялж ажилласан. Сайн дуучин, жүжигчин Л.Сөрөлт ОХУ-д очиж хүртэл эрхэлж байгаа бизнесийнхээ талаар илтгэл тавиад ирсэн юм.
Л.Сөрөлт олон нийтийн сүлжээнд эхнэрийнхээ зургийг олонтаа оруулах ч хүүхдүүдийнхээ зургийг оруулдаггүй. Жүжигчин Л.Сөрөлт гурван хүүхэдтэй, түүний олноос нуусан хөөрхөн үрс энэ.
Discussion about this post