Оросын уран гулгагч, 15 настай Камила Валиева Өвлийн Олимпийн наадамд шууд 4 дээд амжилтыг зэрэг тогтоолоо. Тэр бол Олимпийн наадам дээр дөрвөн эргэлттэй үсрэлт (четверной сальхов) хийсэн анхны эмэгтэй, дөрвөл үсрэлтийг бөөндсөн анхны эмэгтэй (четверной тулуп-тройной тулуп), түүхэнд анх удаа нэг хөтөлбөрт дөрвөл үсрэлтийг дараалж гүйцэтгэсэн анхны эмэгтэй, бас нэг хөтөлбөрт дөрвөл үсрэлтийг гурвал аксельтай хослуулсан анхны бүсгүй болжээ. Дэлхийн түүхэнд ийм өндөр амжилтад хүрсэн уран гулгагч бүсгүй байхгүй гэж орон орны хэвлэлүүд магтан дуулж байна. Ийнхүү Камилагийн ачаар Оросын уран гулгалтын шигшээ баг түүхэндээ 2 дахь удаагаа багийн тэмцээнд ялалт байгууллаа.
Оросууд нийт 74 оноогоор ялалтад хүрсэн бол Америк 65 оноотой, Япон 63 оноо авчээ. Багаараа тэргүүн байранд шалгарч Олимпийн аварга болсон орос тамирчдыг нэрлэвэл: Камила Валиева, Марк Кондратюк, Виктория Синицина-Никита Кацалапов, Анастасия Мишина – Александр Галлямов нар багтана.

Discussion about this post