• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Т.Доржханд: Богд Зонхова төслийн цаад захиалагчийг хэл

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
12/29/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Т.Доржханд: Богд Зонхова төслийн цаад захиалагчийг хэл

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2021.12.28/-ийн хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Арван жилийн хугацаанд 20 төслийн нийт шаардлагатай дүн хэд вэ, ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ? 2020-2025 онд УИХ-аар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталсан. Нийт 200 гаруй төслийг 50 их наядаар санхүүжүүлнэ гэж УИХ-ын тогтоол гарсан. Гэтэл бидний хүчин чадал боломжгүй. Үүний зэрэгцээ эх үүсвэр нь яаж хийгдэх нь тодорхойгүй 20 төслийг оруулж ирж байгаа тохиолдолд эх үүсвэр нь хэд болж өсөх вэ? Хөшөө дурсгал бус, том төслөө хөдөлгөе гэсэн агуулгын хувьд зөв. Дахин Богд Зонхова шиг хөшөө барихаа больё гэх агуулгаар нь дэмжиж байна. Гэхдээ уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал нь үндсэн салбарууд. Аялал жуулчлалын салбарт том төсөл хэрэгжүүлэхгүй байгаа юм уу.

Дэлхий дахинд шинэ сэргэлтийн асуудлын нэгдүгээрт аялал жуулчлалд анхаарч байна. Үүнээс гадна УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Богд Зонхова төслийн барилгын санхүүжилт батлагдаагүй. Тендер шалгаруулалт явагдаагүй байхад бүтээн байгуулалт хийгдсэн байна. Үүний цаад эзнийг нь тодорхойлооч гэдгийг хэлсэн. Мөн Цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар болон Хуульзүйн яаманд бичиг өгсөн. Бүгд “Бид мэдэхгүй, холбогдох Соёлын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нараас асуу” гэсэн хариу өгч байна.

Монгол Улс хуультай юм уу, аль эсвэл үгүй юу? Богд Зонхова төслийн цаад захиалагч нь хэн бэ. Монгол Улсын хуулийг давж тендергүй бүтээн байгуулалт хийж, төсөв рүү шахдаг хэргийн эзнийг холбогдох сайд нар хэлээч. Сангийн сайд Б.Жавхлан хяналтаа тавь. Хоёрдугаарт, яаралтай хэлэлцэх хуулийн жагсаалтад долоон хууль байна. Үүний дотор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийн төсөл. Үүний цаана шууд худалдан авалтын асуудал байна уу. Яагаад яаралтай вэ гэдгээ тайлбарламаар байна. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яагаад яаралтай болов.

БОГД ЗОНХОВА ТӨСЛИЙГ СОЁЛЫН САЙД МЭДЭХГҮЙ

Сангийн сайд Б.Жавхлан

-УИХ-ын гишүүн Т.Доржхандын асуултад хариулъя. Эдгээр төсөл нь бусад төсөлтэй уялдаа холбоотой. Аялал жуулчлалын тухайд та ярилаа. Тэгэхээр эдийн засгийг чөдөрлөж буй зургаан хүчин зүйлээ хөгжүүлсний дараа аялал жуулчлал төрийн оролцоогүй байсан ч өөрөө хөгжих бүх боломж нь бүрдэнэ. Ялангуяа боомтын дэд бүтцүүд. Хил, агаар, зам тээвэр, эрчим хүч зэргийг хөгжүүлбэл аялал жуулчлалын салбарыг хувийн хэвшлийнхэн хөгжүүлнэ гэж бид харж байна. Бид төрөөс хийж болох бүхий л дэд бүтцээр нь хангана. Үүний эцэст аялал жуулчлал, бусад бүх салбар хөгжих бүрэн боломжтой. Улсын хөрөнгөөр биш хувийн хөрөнгө оруулалтаар төр хувийн хэвшлийн түншлэлээр бусад салбар амжилттай хөгжинө.

Богд Зонхова төсөлд Засгийн газар бүрэн хяналт тавих тохиолдол гараагүй. Нэг ч төгрөгийн зардал гараагүй. Тендер зарлаагүй, гэрээ нь хийгдээгүй. Хэзээ төсвийн хяналт эхлэх вэ гэхээр тендер зарлагдаж, гэрээ, санхүүжилт хийгдсэний дараа Засгийн газар хяналт тавина. Одоо баригдсан барилгын тухайд, барилга барих зөвшөөрлийг нийслэлээс олгоно. Тиймээс Соёлын сайд юу ч мэдэхгүй. Соёлын сайд 2021 оны төсөвт тусгасныг гүйцэтгэе. Гэтэл зураг төсөл нь байхгүй. Анхны зураг төслөөр хийе гэхэд Барилгын хөгжлийн институтээс тийм төсөвтэй төсөл гарч ирсэн. Улмаар тендер нь эргэлзээтэй, асуудал дагуулж байгаа.

Мөн гурван хуулийн тухайд, Худалдан авалтын тухай хуульд 2013 оноос хойш гар хүрээгүй. Цаг үеэ дагаад эдийн засаг тэлж байна. Худалдан авалт, хөрөнгө оруулалтууд үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс энэ хуулийн 80 хувьд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулга хийж байна. Энэ нь маш олон асуудал хөндсөн шинэлэг бүтээмжтэй хууль болно. Таны асууснаар одоо мөрдөж буй хуульд шууд гэрээг хөндсөн байдаг. Мөн хөрөнгө оруулалт, том төслийг хурдасгах байдлаар шууд гэрээ хийж болох юм. Цаашид УИХ-аар илүү тодорхой санал, заалтууд гарах байх.

Previous Post

Ханхүү Харри, Меган Маркл нар 3 дахь хүүхдээ угтан авна

Next Post

Д.Амарбаясгалан “АЙМААР ГОЁ” ярьснаасаа “АЙХ ЁСТОЙ“

Next Post
Д.Амарбаясгалан “АЙМААР ГОЁ” ярьснаасаа “АЙХ ЁСТОЙ“

Д.Амарбаясгалан “АЙМААР ГОЁ” ярьснаасаа “АЙХ ЁСТОЙ“

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.