Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хөдөлмөрийн баатар, МУГТ, Чингис хаан одонт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаж, 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлсэн гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ зүйл анги 5-12 жилийн хорих ял оногдуулдаг аж.
Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч улсын начин Э.Энхбатыг зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогджээ. Э.Энхбат начин Өмнөд Солонгост эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй, эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон гэж ойрын эх сурвалж ярьсан удаатай.
НТүвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хориглосон юм.
Discussion about this post