“Халх тав, шавь дөрвөн” аймгуудаас хамгийн их баян, мөнгөтэй нь Өмнөговь болсон. Оюутолгой зэрэг олон том уурхайн буянаар орон нутгийн төсөв нь хангалттай бүрдэж байгаа тул улсаас татаас авахаа байсан. Аймгийн төсвийн орлого байнга даван биелж байна. Томрох нь тодорхой, баяжих нь баараггүй гэж найдсан иргэдийн горьдлого талаар болж буй бололтой. Мөнгө байгаа ч толгой байхгүйн зовлон энэ аймагт тохиожээ. Аймгийн дарга нар малчдад тараах хоёр нүдний дуранд 3,5 тэрбум төгрөг зарцуулахаар тендер зарлажээ. Дурангийн тендерээ “Малчид тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх ХАА-н орчин үеийн техник технологи нэвтрүүлэх” хэмээн туйлын гоёмсогоор нэрлэсэн байна.
Мөнгөтэй аймгийн мөнгөтэй болсон малчид хонь малаа дурандах хоёр нүдний дурангаа өөрсдөө авчихаж чадахгүй, болохгүй, заавал Засаг дарга Р.Сэддорж авч өгөх ёстой бололтой. 3,5 тэрбум нь Өмнөговьд бага мөнгө мэт санагдаж байгаа бол бусад аймагт маш их хөрөнгөд тооцогдоно. Тэд энэ мөнгөөр их зүйл хийж чадах бол Өмнөговийн дарга нарын толгойд хамгийн түрүүнд дуран л орж иржээ. Энэ янзаараа дараагийн удаад малчдад түлэгддэггүй тогоо шанага авч өгөх тендер зарлагдвал гайхах юм алга…
()
Discussion about this post