Боловсрол, Шинжлэх ухааны яамны Хууль зүйн хэлтсийнхэн Монгол төрийн яамны ширээг найрын ширээ болгож, дээр нь хотойтол архи дарс өрчихсөн найрлах шахам сууж байгаа зураг цахимд тарлаа. Үнэхээр ичгэвтэр явдал. Энх-Амгалан Лувсанцэрэн сайд аа, энэ нөхдөд арга хэмжээ авч, ажлаас халахыг шаардаж байна. Энэ нь ч шударга ёсонд нийцнэ. Боловсролын яамыг бодлогын, цомхон, цэгцтэй яам болгоход энэ мэт нөхдийн ичгүүр, сонжуургүй явдал маш ихээр саад болж буйг тэнд байсан, ажлаас гарсан нөхөд ярих юм билээ. Яахаараа төрийн тусгай хамгаалалттай төрийн яаманд архи дарс нэвтрүүлж, бар ресторан шиг сууж байдаг билээ, арга хэмжээ авах нь зөв байх.
Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ирсэн Л.Цэдэвсүрэн гуайн өөрийн үүсгэсэн “хонгил”-ын нөхөд гэлцээд байна. Мөн ч, биш ч, энэ нөхдүүдээ ямар нэгэн сонирхлын зөрчлөөр хамгаалалгүй арга хэмжээгээ авахыг ард иргэд шаардаж байна.
Төрийн хуулийг ёсчлон биелүүлэх нь төрийн яамнаас эхлэх ёстой. Хуулийг алагчлалгүй биелүүлдэг байхыг иргэд, олон нийт хүсэж байна. Үүнийг л #NoDoubleStandart гэх байх…
Дунд сургуулийн багш нар нэгнийхээ төрсөн өдрөөр торт, вино тавьж сельфидээд ажлаас халагдаж байсныг мэдэх юм. Зураг дээр: Боловсрол, шинжлэх ухааны яамны Хууль зүйн хэлтсийн Баярмаа, Мөнгөнбагана, Нямхүү, Гадаад харилцааны хэлтсийн Энхбаяр нар найрлан сууж байна.

Энэ ариун явдал уу? Энэ төрийн албан хаагчийн ёс зүй юу?
Discussion about this post