• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Г.ОДОНЦЭЦЭГ: ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ҮНДСЭН ШАЛТГААНЫ ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ НЬ ҮР ДҮНТЭЙ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/25/2021
in Бусад, Зөвлөгөө
0
Г.ОДОНЦЭЦЭГ: ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ҮНДСЭН ШАЛТГААНЫ ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ НЬ ҮР ДҮНТЭЙ
МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.Одонцэцэг:
-Хүний бие дэх амь баригч хий, түгээгч хий, уруу арилгагч хийн үйл ажиллагаанд эмгэг өөрчлөлт орсноор хийн ширүүн, хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанарууд арвидаж үүний улмаас цусны судсаар гүйх хий, цусны гүйдэлд эмгэг өөрчлөлт орж дээш хөөрөх өвчин буюу даралт ихсэх өвчнийг үүсгэдэг.
Даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болох дээрх хийнүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг нөхцлүүд нь аливаа таагүй зүйлээс хүчтэй айж цочих, хүчтэй уурлах зэрэг нөхцлөөр сэтгэлийг хямраах, ойр дотны хүний үхэл хагацал зэргээр уй гасланд автах, муу хов жив, хэрүүлээр сэтгэл хямрах, их ярих, нойргүйдэх, их дуу чимээтэй газар удаан хугацаагаар байх, ширүүн чадалтай идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх, үргэлж шимгүй идээ идэх, сэрүүн чадалтай цай ихээр уух, хүйтэнд даарах, сэрүүн салхитай газар байх, өлсгөлөн байх, баас, шээсээ хүчээр шахаж гаргах, эсвэл барих, сарын тэмдэг ирэх үед даарах зэрэг хий, цусыг хямраах нөхцлийг бүрдүүлэх нь даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болдог.
Дээрх хийнүүдийн хямралтай үед гал, нар болон хэт халуунд халууцах, архи хэтрүүлэн хэрэглэх, биеийн хүчний хүнд ажил хийх зэрэг цусны халууныг үүсгэх нөхцлүүдээр цусны халуун үүсч хийтэй хавсарч хямарснаар даралт ихсэх шалтгаан болдог.
Мөн хүйтэн хийн гол эрхтэнүүд болох зүрх, бөөр, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин зэрэг хий голлон хямарсан өвчнүүдийн үед даралт ихсэх шинж хоёрдогчоор илэрч болно.
Даралт ихсэх өвчний үед үндсэн шалтгааныг нь эмчлэх хэрэгтэй бөгөөд бүхэл биеийн үндсэн таван хий болон гишүү таван хийн үйл ажиллагааг сайжруулж, хий цусны гүйдлийг тэнцвэржүүлэх эмчилгээ хийснээр даралт ихсэх өвчнийг уг үндсээр нь бүрэн эмчлэх боломжтой.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Н.Доржсүрэн:

-Даралт ихсэх нь хий шар бадганы алиных нь хямралын үед илүү илрэх вэ?

-Үүнийг шуудхан хийн эсвэл шарын, бадганы хямралаас болдог гэж тайлбарлавал өрөөсгөл болно л доо. Эрүүл биеийн хий, цусны гэмээс идээ унд, ад, улирал, явдал мөр гэсэн дөрвөн нөхцөлөөр хий, цус хямардаг. Ингэснээр муу цус судасны хананд алдарч хийгээр үлээснээр дээш хөөрөх өвчнийг үүсгэж байдаг. Идээ унд гэдэгт бидний идэж ууж байгаа хоол хүнс, архи дарс гэх мэт бүхий л зүйлс орно. Харин ад гэдэгт нь бидний нүдэнд үл үзэгдэх хэр нь бие махбодод нөлөөлж байдаг гараг эрхсийн хорлол ордог. Явдал мөр гэдэг нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг. Тухайн хүний бие махбодын өвөрчлөл буюу онцлог нь ямар нөхцөлтэй учирснаас хамаарч аливаа өвчин үүсдэг учиртай.

–Даралт ихсэх нь өвчин үү, эсвэл шинж тэмдэг үү?

-Уламжлалт анагаах ухаанд үүнийг дээш хөөрөх өвчин гэж авч үздэг. Тийм ч учраас уламжлалт анагаах ухааны их эмч нар хий цус дээш хөөрөх өвчнийг харах, хүрэлцэх, асуух шинжилгээгээрээ оношлон эмчилдэг.

Previous Post

Б.Цэцэг “Нутгийн буян” компаний захирлын нуган үрийг төрүүллээ

Next Post

МУГТ Г.Угалзцэцэгийн хүү цэргээс ирж, дуурийн дуучин Ө.Уянга, жүжигчин Д.Ганцэцэгийн хүү цэрэгт мордлоо

Next Post
МУГТ Г.Угалзцэцэгийн хүү цэргээс ирж, дуурийн дуучин Ө.Уянга, жүжигчин Д.Ганцэцэгийн хүү цэрэгт мордлоо

МУГТ Г.Угалзцэцэгийн хүү цэргээс ирж, дуурийн дуучин Ө.Уянга, жүжигчин Д.Ганцэцэгийн хүү цэрэгт мордлоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.