• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Хариуцлагын гэрээ”-ний биелэлтийн нэг удаагийн шалгалтад 91 сая төгрөг зарцуулжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/24/2021
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Хариуцлагын гэрээ”-ний биелэлтийн нэг удаагийн шалгалтад 91 сая төгрөг зарцуулжээ

Монголын хамгийн дампуу гэрээний нэг нь хотын захиргаанаас ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, баар зэрэг ААН, иргэнтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болжээ. Өнгөрсөн зуны эхээр хариуцлага алдан үйлчлүүлэгчид ковид-19 халдах нөхцөл байдал бүрдүүлсэн бол бүх хариуцлагыг үйлчлэгч байгууллага хүлээхээр үндсэн нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулсан. Гэхдээ цаад агуулга нь төр өөрөө хариуцлагаас бултаж бүхнийг  аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх, мөн тэднийг дарамтлах нэгэн хэрэгсэл болгон гэхэд хилсдэхгүй. Хариуцлагын гэрээг хотын Захирагчийн ажлын албанаас байгуулж гэрээний хэрэгжилтэнд нийслэлийн цагдаа болон мэргэжлийн хяналтынхан “хяналт” тавьж ажиллаж иржээ. Гэрээний түмэн  шаардлага нөхцлийг хангаж ажиллах нь үйлчилгээний байгууллагуудад хүндрэлтэй байсан бол гэрээний биелэлтийг шалгах нь хотын дарга нарт ихээхэн “ашигтай” ажиллагаа байсан байж магадгүй дүр зураг харагдаж байна. “Хариуцлагын гэрээ”-г  байгуулж эхэлсэн 6-р сараас хойш хотын ерөнхий менежер Т.Гантөмөр удирдан биелэлтийг олонтоо шалгасан. Шалгалт бүрийг өндөр төсөвтэй, олон хүнтэй ажлын хэсэг хийдэг. Үүнээс өнгөрсөн 9-р сард явагдсан “хяналт шалгалтыг эрчимжүүлэх” гэдэг сүртэй нэртэй 91 сая төгрөгний төсөвтэй шалгалтаас харж болно. Шалгалтанд нийслэлийн цагдаа, мэргэжлийн хяналт, аялал жуулчлалын газар спорт хорооныхон явжээ. Үүнээс худалдаа үйлчилгээний байгууллагуудын шалгалтанд 75 сая, амралт жуулчны бааз дэн буудлын шалгалтанд 15 сая нийт 91 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ бол зөвхөн нэг удаагийн шалгалтын зардал юм. Үүнээс гадна олон удаа шалгасан нь мэдээж. Эцэст нь “Зайсан Хилл”-д “Камертон” хамтлагийн тоглолт болж халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн.  Болсон хэрэг явдлын дараа хотын дарга Д.Сумьяабазар хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авна хэмээн сүржигнэсэн. Ерөнхий сайд хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг нэр цохон хариуцлага тооцохыг үүрэгдсэн.  Ийнхүү төсвийн маш их хөрөнгө зарцуулж байгуулсан, мөрдүүлсэн хянасан, шалгасан нэртэй “Хариуцлагын гэрээ” ямар ч үр дүнгүй арга хэмжээ болж нэр бүхий албан ташуултнуудад хариуцлага тооцсон нэрээр халхавчилан өнгөрч байна. Шадар сайдын хамаарал бүхий “Зайсан Хилл” бүр гэрээ ч байгуулаагүй байхад бусад ААН, иргэнээс хариуцлага нэхэх нь утагагүй юм. Мөн “Хариуцлагын гэрээ”-ний биелэлтийн шалгалт нэрээр төсвийн ихээхэн хөрөнгө үр дүнгүй зарцуулагдсан бүр завшигдсан гэх хардлага төрж байна.

   
Previous Post

Д.Хаянхярваа 3 удаагийн үйлдлээр 1 сая доллар авчээ

Next Post

Загастайн давааны зам нээлтээ хийх гэж байхад зөвлөх компани шалгаруулах тендер зарлажээ

Next Post
Загастайн давааны зам нээлтээ хийх гэж байхад зөвлөх компани шалгаруулах тендер зарлажээ

Загастайн давааны зам нээлтээ хийх гэж байхад зөвлөх компани шалгаруулах тендер зарлажээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.