• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хүннүгийн үеийн олдвор хятадуудад худалдахыг завдсан хэрэгт археологичийг шалгаж байна

admin by admin
10/10/2021
in Нийгэм
0
Хүннүгийн үеийн олдвор хятадуудад худалдахыг завдсан хэрэгт археологичийг шалгаж байна

Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг гадаадын иргэнд хагас тэрбум гаруй төгрөгөөр худалдах гэж байсан хүмүүсийг ЭЦА-ны ажилтнууд өнгөрсөн гуравдугаар сард үйлдэл дээр нь дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Б.ХашЭрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуус Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Уг олдворын эзэн нь “Адам” гэх хочтой, хошин урлагийн “Эмоци” продакшны менежерээр ажилладаг М.Адъяаням хэмээх залуу. Түүнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар уг олдворыг өгсөн бөгөөд “Амьдралд чинь хэрэгтэй бол зарж борлуулна биз хэмээн надад бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн гэдэг. Түүгээр ч зогсохгүй Д.Эрдэнэбаатар хүүдээ Монгол Улсаас малтан шинжилсэн археологийн олдвор гэдгийг тайлбарласан батламж хийж өгсөн нь шалгалтаар тогтоогдсоныг эх сурвалжууд мэдээлж байна.

М.Адъяанямтай хамт саатуулагдсан А.Дэлгэрням нь “Хос билиг” хамгаалалтын албаны дарга, Б.Баярцэнгэл нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан залуу юм.

Тэдний худалдах гэж байсан, Хүннү гүрний үеийн олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг түүх, соёлын нэн хосгүй биет өв болохыг баталсан ч БШУЯ, ШУА-ийн холбогдох хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагынхан багтсан мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа аж. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар хэдийгээр соёлын өвийг хадгалж, хамгаалъя хэмээн ярьж, Ноён уулыг тусгай хамгаалалтад авахад хувь нэмрээ оруулсан боловч дагавар хүүхдээрээ дамжуулан соёлын өвийн эд өлгийн зүйлсийг гадаадын иргэдэд худалдан борлуулахыг завдсан нь хачирхалтай. Юутай ч түүнийг эл хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас баталсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

Манай улсын эртний үнэт өвийг албан тушаалтнууд, түүх соёлоо мэддэг хүмүүс нь гадаад улсад дамлан зардаг, жинхэнэ бүтээлийг хуурамч, дуураймлаар сольдог бүлэглэлүүд хэдийн бий болсон. Тиймээс Соёлын яам, хууль хяналтын байгууллагууд нь соёлын өвийн эрдэмтэн судлаач, байгууллагуудад анхаарал хандуулах цаг нэгэнт ирсэн. Юутай ч ЦЕГ-т соёлын өв хариуцсан нэгж байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн нь нүдээ олсон ажил. Харин энэ нэгждээ түүх соёл, ирээдүй хойчоо бодсон, мэргэшсэн чадварлаг алба хаагчдыг ажиллуулж, эртний эдлэл, археологи, палеонтологийн олдвор хил дамнуулан борлуулагчидтай тэмцвэл үр дүнд хүрэх биз ээ.

Бэлтгэсэн Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Previous Post

Багадаа аавтайгаа, томроод ээжтэйгээ адилхан болж байна

Next Post

Билл Гэйтс 7 унтлагын өрөө 25 ариун цэврийн өрөөтэй харшид амьдарч байна

Next Post
Билл Гэйтс 7 унтлагын өрөө 25 ариун цэврийн өрөөтэй харшид амьдарч байна

Билл Гэйтс 7 унтлагын өрөө 25 ариун цэврийн өрөөтэй харшид амьдарч байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.