АНУ-ын рэпер Эминем өнгөрсөн 7 хоногт “Mom’s spaghetti” зоогийн газраа өөрийн төрөлх Детройт хотын төвд нээжээ. Үүд хаалгаа нээсэн өдрөө нэрт рэпер үйлчлүүлэгчдэд өөрийн биеэр үйлчилж, сюрприз барьжээ. Зоогийн газарт ирсэн үйлчлүүлэгчид алдарт рэперийг тэнд байна гэж төсөөлөөгүй байна. Гэтэл тэрбээр удалгүй захиалга хүлээн авах хэсэгт гарч ирсэн аж. “Grammy”-н шагналт рэпер зоогийн газрынхаа нэрийг 2002 онд гаргасан “Lose Yourself” дууныхаа үгнээс санаа авч, нэрлэжээ.
Алдарт рэперийн шүтэн бишрэгчдэд рестораны нээлтийн үеэр зургаа авхуулах боломж олдсон бөгөөд зоогийн газрын үүдэнд 700 гаруй хүний урт дараалал үүсжээ.
“Mom’s spaghetti” зоогийн газрын үндсэн цэсэнд цөөн нэр төрлийн хоол багтаж байгаа юм. Үүнд, нэрийн шпагетти 9 ам.доллар, бөөрөнхий махтай нэрийн шпагетти 12 ам.доллар, талхтай шпагетти 11 ам.доллар байх ажээ.
Үйлчлүүлэгчид мөн “The Trailer” дэлгүүрт байрлах худалдааны цэгээс рэперийн цомог болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
Discussion about this post