Америкийн нэгдсэн улсын Дотоодын аюулгүй байдлын яам өөрийн сайт дээр шинэ мэдээлэл нийтэлж, өөрийн бүтцэд багтдаг Цагаачлалын алба болон Гаалийн газартаа шинэ зөвлөгөө өгчээ. “Өнөөдөр АНУ-д гадаадын 11 сая гаруй иргэн байна, тэд зохих баримт бичиггүй, эсвэл ямар нэг шалтгаанаар улсаас гаргаж явуулах ёстой хүмүүс. Гэвч манай иргэн биш эдгээр хүнийг баривчилж саатуулах буюу хөөн явуулах ямар ч хүч нөөц бидэнд алга. Цагаачлалын хяналтын албаны ажилтнууд хүн тус бүрийг шалган нийгэмд аюул занал учруулах эсэхийг тодорхойлж…. тохиолдолд бүрд тохирох арга хэмжээ авах ёстой. Иймээс хэнд нь Цагаачлалын хуульд зааснаар арга хэмжээ авахыг бид өөрийн үзэмжээр шийдэх ёстой болж байна” гэж Дотоодын аюулгүй байдын яамын тэргүүн Алехандро Майоркас мэдэгдлээ.
Цагаан ордны өнөөгийн тэргүүн Жо Байденыг хууль бус цагаагчдад хандсан хэт зөөлөн бодлого явуулсан гэж зарим улстөрч буруутгах болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны 1-р сард албан тушаалдаа орсны дараахан олон хуулийг баталж гарын үсгээ зурсны дунд Цагаачлалын тухай хууль байсан юм. Үүний дараа Мексик зэрэг орноос хууль бусаар АНУ руу хил нэвтрэх нь элбэгшиж Ерөнхийлөгч өөрөө асар их шүүмжлэлд өртөөд байгаа. Гэсэн ч Жо Байден энэ 7 сард “Ардчилсан намынхан бид зарим хууль бус цагаачдад Америкт оршин суух эрхийг албан ёсоор олгох хуулийг Бүгд найрамдах намгүйгээр Конгресст батлах боломжтой” гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ тус орны Бүгд найрамдах намын сенаторчид Тед Круз, Линдси Грэм нар “Байдены Тамгын газрын нээлттэй хилийн тухай бодлогооос болоод америкчуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг аюул занал учирч болзошгүй, тэр бүү хэл хууль сахиулах систем бүр их сүйрэлд орох магадлалтай” хэмээн шүүмжиллээ.
Discussion about this post