• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохиосон улс зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/29/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохиосон улс зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилжээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган “Зорчигч тээвэр III  болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-т санхүүгийн хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Улс, орон нутгийн төсөв,  орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, болзошгүй өр төлбөр үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой уг ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ажилласан. Тус ажлын хэсэг “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-тай хамтран хяналт, шалгалтын дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналаа Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Дээрх 2 байгууллага нийслэлийн нийтийн тээврийн салбарын ачааллын 40 орчим хувийг үүрдэг бөгөөд цалин, НДШ-ийн зардал, автобусны урсгал засвар, монголд  үйлдвэрлэсэн автобусны зохиогчийн эрхийн төлбөр, тэдгээрийн эвдрэл, валютын ханшийн өсөлтөөс үүдэлтэй шатахууны зардлын өсөлт болон зарим худалдан авалтын зөрчлийн улмаас багагүй алдагдалтай ажиллаж байгааг ажлын хэсэг ахлагч М.Халиунбат танилцууллаа. Энэ талаар тэрээр “Дээрх 2 компани урсгал зардал нь хүрэлцээгүйн улмаас байнгын алдагдалтай ажиллаж, машин цагийн зардлаа урьдчилан авч, үйл ажиллагаа явуулах буруу циклд орсон байгаа нь шалгалтын явцад илэрсэн. Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл илүү их эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс тус 2 байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өр төлбөрийн асуудлыг шийдэж, буруу циклийг зогсоох хэрэгтэй гэж ажлын хэсэг дүгнэсэн. Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохиосон хүмүүс тус байгууллагад ажиллаж байсан атлаа зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг. Тус автобуснууд нь БНСУ-аас оруулж ирсэн автобуснуудаас хоёр дахин өндөр зардалтай. Сэлбэг хэрэгслийг бүртгэл нь байхгүй” гэсэн юм. Харин “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-ын дарга М.Баяраа эхний ээлжид шатахууны хуримтлагдсан өр төлбөрийг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж, үе шаттай барагдуулах шаардлагатайг онцоллоо.

Previous Post

Археологичид Гитлерийн зэвсгийг 77 жилийн дараа олжээ

Next Post

Ухаахудагийн залуус Цогтцэцийд 30 төрлийн 130000 мод тарьжээ

Next Post
Ухаахудагийн залуус Цогтцэцийд 30 төрлийн 130000 мод тарьжээ

Ухаахудагийн залуус Цогтцэцийд 30 төрлийн 130000 мод тарьжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.