• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Археологичид Гитлерийн зэвсгийг 77 жилийн дараа олжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/29/2021
in Гадаад мэдээ
0
Археологичид Гитлерийн зэвсгийг 77 жилийн дараа олжээ

Археологичид Дэлхийн II дайны үед нацист Герман Их Британид халдаж, их хэмжээний хохирол учруулснаас хойш 77 жилийн дараа Адольф Гитлерийн 3300 милийн хурдтай “супер зэвсэг”-ийг Их Британийн Кент мужид булсан байсныг олж илрүүлжээ. Археологийн нөөцийн судалгааны багийнхан асар том талбайд малтлага хийж, 14 фут өндөр, 38 фут өргөнтэй олдворыг гарган авсан байна.

Дэлхийн II дайны үед Герман улс дэлхийд анхны баллистик пуужин бүтээж, дайнд хэрэглэсэн нь энэ юм. Германы V2 (Фау 2) пуужин нэг тонн жинтэй тэсрэх бодисыг 300 км зайд тээвэрлэх чадалтай, хамгийн сүүлийн үеийн шилдэг зэвсэг байжээ. Өнгөрсөн долоо хоногт олдсон тус олдворыг 1944 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Гэгээн Валентины баяраар Нидерландын нутгаас хөөргөсөн бөгөөд хэдхэн минутын дотор Английн нутаг дэвсгэрт туссан байна.

Археологичид шинэ олдвороо цэвэрлэж, сэргээхээр ажиллаж эхэлжээ. Ах дүү Колин, Шон Уэлч нар төслийг хариуцаж байгаа аж. Мэргэжилтнүүд “V2 пуужингийн эд ангиудад хэрэглэдэг нууц эх кодыг тайлах боломжтой бөгөөд тэдгээрийг үйлдвэрлэсэн үйлдвэрүүдтэй холбогдоход тусална” гэж найдаж буй юм байна.

Дэлхийн II дайны үед нацист Герман олон мянган “V2” пуужин хөөргөжээ. Үүний улмаас зөвхөн Их Британид 9000 хүний амь хохирсон тоо баримт бий. Тус пуужингийн зарим эд ангиудыг Чехословак улсад үйлдвэрлэсэн гэгддэг бол Австрийн нэг үйлдвэрийн нэр ч яригддаг байна.

Пуужинг нэг удаа хөөргөхөд шаардлагатай спиртийг үйлдвэрлэхэд 30 тонн төмс шаардлагатай байсан гэнэ. Тухайн үед германчууд дайнд ялагдах нь тодорхой, хоол хүнсний хомсдолд орсон, ажил хаялт үргэлжилсэн хүндхэн цаг хугацааг туулж байсан аж.

Previous Post

Гандан хийд-Монголын архитектурын томоохон дурсгал

Next Post

Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохиосон улс зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилжээ

Next Post
Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохиосон улс зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилжээ

Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохиосон улс зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.