• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монголд 20 гаруй мянган сонсголын бэрхшээлтэй хүнтэй ч 20 дохионы хэлмэрчтэй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/23/2021
in Нийгэм
0
Монголд 20 гаруй мянган сонсголын бэрхшээлтэй хүнтэй ч 20 дохионы хэлмэрчтэй

Өнөөдөр “ОЛОН УЛСЫН ДОХИОНЫ ХЭЛНИЙ ӨДӨР”. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан НҮБ-ын Ерөнхий Ассемблей Чуулганаар жил бүрийн есдүгээр сарын 23-ны өдрийг болгон баталсан. Ингээд бүх гишүүн орнууд, НҮБ-ын системийн холбогдох байгууллагууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийг дохионы хэлний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Олон улсын дохионы хэлний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан билээ.

Сонсголгүй Иргэдийн Дэлхийн Холбооны (СИДХ) санаачилгаар Сонсголгүй Иргэдийн Олон Улсын долоо хоногийг анх удаагаа Италийн Ром хотноо 1958 онд тэмдэглэжээ. СИДХ-ны анхны Конгресс есдүгээр сарын сүүлийн долоо хоногт чуулсан ба энэ үед Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй.

Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийн ажлын хүрээнд жагсаал, хэлэлцүүлэг, компанит ажил, үзэсгэлэн, уулзалт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж гэр бүл, үе тэнгийнхэн, төр засгийн байгууллагууд, дохионы хэлний мэргэжлийн хэлмэрчид, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага зэрэг уялдаа холбоотой байгууллага, холбоод, хувь хүн, хамт олны оролцоотойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Манай улс 2005 оноос хойш жил бүр Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг зохион байгуулсаар ирсэн. СИДХ-ноос 2021 онд сонсголгүй иргэдийн долоо хоногийг “ӨӨДЛӨН ДЭВЖСЭН СОНСГОЛГҮЙ ОЛОН НИЙТИЙГ АЛДАРШУУЛЪЯ” уриатайгаар дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү аяны хүрээнд Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо болон бусад төрийн байгууллагууд төрөл бүрийн цуврал арга хэмжээ, нөлөөллийн компанит ажил зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд МУСИҮХолбоо болон Сонсголгүй иргэдийн ТББ-уудтай хамтарч Олон Улсын Дохионы хэлний өдрийг өнөөдөр Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8,300 гаруй иргэн, хэл ярианы бэрхшээлтэй 12,671 иргэн байдаг. Эдүгээ манай улсад дөнгөж 20 шахам монгол дохионы хэлний хэлмэрч байгаа. Гэвч Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгуулгуудаас гадна Монгол Улсын хэмжээнд монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэж байгаа сургууль байхгүй.

МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛ БОЛ АЛБАН ЁСНЫ ХЭЛ МӨН гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийн 12-р бүлгийн 1-р зүйлд заасны дагуу бид ОЛОН УЛСЫН ДОХИОНЫ ХЭЛНИЙ ӨДРӨӨР эх хэлээрээ бахархах, баярлахын сацуу Монгол дохионы хэлний хуультай болох санаачилга дэвшүүлж байгаа ажээ. Монгол дохионы хэлний хуультай болсноор монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын мэргэжлийн сургуулиудаар бэлтгэх, улмаар сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмж сайжрах үндсэн нөхцөл бүрдэх юм байна.

Previous Post

ГХЯ “эзэнгүй” байна, Дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцох ёстой

Next Post

Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицагтай уулзлаа

Next Post
Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицагтай уулзлаа

Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицагтай уулзлаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.