Дуучин Ч.Алтантүлхүүрийг “Малчин түмний дууч” гэдэг. Хувийн амьдралдаа түлхүү анхаарч, гурван хүүхэдтэй байхдаа Дуурийн театраас гарч, хувийн уран бүтээлээ эхэлсэн тэрбээр одоогийн олон нийтийн дуучдаас өөрийнхөө дуу хоолой, малчин түмний амьдрал, хөдөөгийн аж байдлын тухай дуугаараа үнэхээр ялгарч гарч ирсэн. Дуучин Чантуугийн Алтантүлхүүрийн анхны нөхөр нь “Color music” студийн захирал П.Сүхдамба. Тэд шүүхээр орж, албан ёсоор гэрлэлтээ цуцлуулан салсан юм. Гурван хүүхэдтэй дархан бэр ч нөхрөө өвөрмонгол бүсгүйд алдсан Ч.Алтантүлхүүр ахин шинэ амьдрал зохиожээ. Ч.Алтантүлхүүр Батлан хамгаалах яаманд ажилладаг залуутай гэр бүлж, дундаасаа үр хүүхэдтэй болсон байна. Ийнхүү МУСТА Ч.Алтантүлхүүр Алдарт эх боллоо. Мөн анхны нөхөр П.Сүхдамба нь ӨМОЗО-ны дуучин Анартай амьдарснаар дахиад хүүхэдтэй болж, урлагийн сайхан гэр бүл хэзээ ч эргэж эвлэрэхгүйгээр туурга тусдаа айл гэр болжээ.
Discussion about this post