1912 он, Торго, хоргой, хилэн
Өндөр: 2.2 см,жинсний өндөр: 9 см
Жижиг дөрвөлжин хээтэй улаан хоргойгоор малгайн оройг 6 тал эсгэж оёсон гозгор оройтой, малгайн чих, цох шилний гадрыг хар хилэнгээр өнгөлж, хөвөө ирмэгийг шар хоргойгоор эмжсэн дөрвөн тал малгай. Шар одон хээтэй улаан хоргойгоор жинс зангидсан. Жинсний суурьд 6 салаа угалз хээтэй сампинтай.
МОНГОЛ ЦЭРГИЙН ХАНТААЗ
1910-аад оны дунд үе. Даавуу, хилэн, гууль
Хантаазны өндөр: 77 см, мөрний өргөн: 40 см
Ар өвөр хормой баруун зүүн талдаа оноотой, оноо тус бүрийг хар хилэн эмжээрээр нь эвэр ба хамар угалз гаргаж гоёмсоглон оёсон, таван гуулин товчтой, цэнхэр хөх өнгөтэй даалимбан хантааз, Ар нуруу, өвөр эгнээнд 24 см-ийн диаметр бүхий дугуй цагаан хүрд дээр ар бэхээр “Сэцэн хан аймгийн Жүн вангийн засаг төрийн бэйлийн хошууны цэрэг” гэж бичжээ. Ийнхүү аль аймаг хошууны цэрэг болох таних тэмдгийг жирийн цэргүүдийн хантаазны ар нуруу болон өвөр эгнээнд нь хадсан дугуй шар хүрд дээр бичиг бичихгүй хар бэхээр Нацагдорж дармалдан хадсан байдаг.
Эх сурвалж: Монголын Үндэсний музейн шилдэг үзмэрийн дээжис, Улаанбаатар: 2018, 166.
Discussion about this post