Үүнийг дагаад УДЭТ-ын Ерөнхий найруулагч нь хэдэн жүжигчидтэйгээ Театраа нураана гэж хөөрцөглөн, хэвлэлийн бага хурал зарлаж суусан билээ. Европод 1000-1300 жилийн түүхтэй цайз оршоод, манай барилгыг барьсан оросуудын барилга 200-300 жил байгаад, суурийг нь хөндөхгүй нэмж засварлаад явахад манай байшингууд 50-60 болоод нурж унах гээд байдаг нь хачин. Түлэнхийн төвийн барилга 10 жил болоод ч төсөвгүйн улмаас зогсож байхад Үндэсний түүхийн музейн барилга нүдэн дээр бослоо. Өнгө үзэмж, чанарын хувьд өмнөхөө яагаад ч гүйцэхгүй нь харваас илт.
Түүхийн музейтэй зэрэгцэн Үндэсний урлагийн их театрыг барих ажиллагаа эхэлсэн. Зураг төслөө ч хамт гаргасан. Өнгөрсөн жил тус театрын гаетрыг чөлөөлөхөөр тухайн үеийн Соёлын сайд С.Чулуун, дэд сайд М.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гардан оролцож, Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалган, алдарт чиглэлээ өгсөн.
Тухайлбал Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлөхөөр болсон. Эхний ээлжинд 91 айл газраа бүрэн чөлөөлсөн, 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болж зөвшилцөх шатанд явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хуулийн дагуу хийхээр төлөвлөсөн гэдэг.
Үндэсний урлагийн их театр нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудал бүхий бүх төрлийн тоглолт арга хэмжээ зохион байгуулах боломжтой танхимтай байх юм.
Discussion about this post