• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ковид-19” халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/26/2021
in Нийгэм
0
Ковид-19” халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд
КОВИД-19” ХАЛДВАРЫН ДАРААХ СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.
  Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд бөгөөд эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүртэй, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байна.
 Ялангуяа “Ковид-19” халдвараар өвдсөн хүүхдийн дархлаа суларсан, халдварын дараах хам шинж удаан үргэлжилж байгаа үед хичээлийн ачаалал авах, улирлын томуугаар өвдвөл илэрч буй эмгэг хам шинж даамжирч, архаг суурь өвчтэй болох эрсдэлтэй байгаа юм.
 Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээг хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна.
Тухайлбал “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээ хийж байгаа туршлага, санал хүсэлт солилцох зорилгоор энэ сарын 06-ны өдөр нийслэлийн сувилал, сэргээн засах төвийн дарга, эмч нартай цахим уулзалт хийлээ.
 Тус уулзалтад нийт 28 хүн оролцсон бөгөөд “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр заавар боловсруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Энэ дагуу НЭМГ-ын даргын А/85 дугаар тушаалаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр зааврыг боловсруулан ЭМЯ руу хүргүүлжээ.
 Мөн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Хан-Туул” төвөөс “Ивээлт Монгол хүн” НҮТББ-тай хамтран “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн суманд Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүмүүжиж буй “Ковид-19” халдвараар өвдсөн 43 хүүхдэд дархлаа сэргээх, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээг үзүүллээ.
 Түүнчлэн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвөөс “Ковид-19” халдвараар өвдсөн 0-8 насны хүүхдийн сэргээн засах эмчилгээг хийх бэлтгэл ажлыг хангаж буй бол, Сэргээн засах клиник эмнэлгийг “Ковид-19” халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төв болгохоор бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Previous Post

ОЛИМПЫН МЕДАЛЬТНУУДЫГ МҮОХ-НЫ “АЛТАН ОД” ОДОНГООР ШАГНАВ

Next Post

ХУРААН АВСАН ХАХУУЛИЙН МӨНГӨ БОЛОХ 639,244,450 ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ

Next Post
ХУРААН АВСАН ХАХУУЛИЙН МӨНГӨ БОЛОХ 639,244,450 ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ

ХУРААН АВСАН ХАХУУЛИЙН МӨНГӨ БОЛОХ 639,244,450 ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.