МУГЖ Самандын Жавхлан, МУСТА Г.Эрдэнэчимэг хоёрын ууган охиныг Өдрийнцолмон гэдэг. Нар, сар, од гурав давхацсан, хоёр мянган жилд нэг удаа тохиодог ховор өдөр төрсөн гэдэг. Тэр үеийг өдрийн цолмон гийсэн өдөр гэх бөгөөд тэрхүү өдрийг билэгшээн аав нь Өдрийнцолмон хэмээн нэрлэсэн гэж ээж Г.Эрдэнэчимэг нь ярьсан байдаг. Нийтийн дууны ханхүү аав, уртын дуучин ээжийн охин аав ээжийнхээ авъяасыг өвлөж, удмаа даган дуучин болох төлөвтэй. МУГЖ С.Жавхлангийн охин Ж.Өдрийнцолмон анхны уран бүтээлээ хийж “Миний цагаан толгой” дууг дуулж дүрсжүүлсэн. Энэ дуугаа охин нь Хүүхдийн фондод хандив цуглуулах үеэр телевизийн шууд нэвтрүүлэгт орон дуулсан. Одоо дахиад нэг шинэ дуу гаргаж, клип хийлгэхээр болжээ. Клипэнд өмсөн дээлийг нь нагац эгч нь урлаж өгчээ.
Discussion about this post