• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Эл бунхныг VII зууны сүүл үед Уйгур угсааны Пугу аймгийн Итү гэгчийн хойдын үйлд зориулан барьжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/17/2021
in Соёл урлаг
0
Эл бунхныг VII зууны сүүл үед Уйгур угсааны Пугу аймгийн Итү гэгчийн хойдын үйлд зориулан барьжээ
Шороон бумбагарын бунхан
Энэхүү бунхныг Төв аймгийн Заамар сумын нутгаас А.Очир, С.В.Данилов нарын удирдсан Монгол-Оросын хамтарсан судалгааны анги 2010 онд илрүүлэн судалсан бөгөөд Туул голын эргээс хойшоо 3 км орчим зайд оршино. Уул бунхан гаднаасаа шороон дов мэт харагддаг учраас нутгийн ард шороон бумбагар хэмээн нэрлэдэг ажээ. Шороон довын гадуур дөрвөлжин хэрмийн үлдэгдэлтэй. Малтлагын явцад бунхны дотоод зохион байгуулалт нь урт хүзүүвчтэй үүдэвч, хөмөг гэх хоёр хэсгээс бүрдсэн нь тодорхой болсон юм.
Эл бунхныг VII зууны сүүл үед Уйгур угсааны Пугу аймгийн Итү гэгчийн хойдын үйлд зориулан барьж байгуулжээ. Тэр бээр амьд ахуйдаа Төвөд, Турфанд тулалдаж явсан цэргийн жанжин байсан бөгөөд Тан гүрний захиргааны нэгэн тойргийн захирагч, тутук гэх тушаалтай явсан.
Үүдэвчний урт 18 метр бөгөөд төгсгөлийн хананд модон хаалга суулгаж тоосгоор тагласан хөмөг илэрсэн. Энэхүү бунхнаас морьтой, явган хүнийг дүрсэлсэн шавар, модон хүүхэлдэй, шавраар хийсэн үхэр, махаранзын баримал, модоор урласан загас, галбингаа хэмээх домгийн шувуу, луу, адуу, тэмээний толгойн сийлбэр, гуулин хадаас, хүрэл зоос, төмөр хадаас, бичигт чулуу зэрэг олон төрлийн олдворууд олдсоныг тус музейд шилжүүлж өгсөн билээ.
Бид энэ удаад уул бунхнаас илэрсэн модон сийлбэр хоёр хүүхэлдэйг онцлон танилцуулж байна.
Энэ хүүхэлдэйг урлахдаа хөмхийгөө зууж хөмсгөө атируулсныг маш тод томруунаар харуулсан бөгөөд нүүр, малгайг шар, уруулыг улаанаар өнгө ялган будсан. Шовгор оройтой шар өнгийн малгайтай, хөх өнгийн цамц дээр ташуу, буруу энгэртэй дээл мэт хувцас өмсөн бүс бүсэлж, урд хормойг өмдөөр даруулсан бөгөөд ар хормойг унжуулсан байдалтайгаар сийлбэрлэж өмдний шуумгийг эрээн цоохор өнгөөр буджээ. Баруун гар тохойгоор, хөлийн үзүүр хэсэг хугарч үгүй болсон. Нөгөө модон хүүхэлдэй нь зүүн гараа тохойгоороо нугалж гартаа бэрээ мэт эдлэл барьсан. Зүүн гар нь бугалга хэсгээрээ хугарч үгүй болсон байна.
Ном зүй:
Г. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн дэлгэрэнгүй тайлбар, УБ, 2012
Эртний нүүдэлчдийн урлагийн өвөрмөц нэгэн дурсгал, УБ, 2015
Previous Post

Хүүхдийг ивээх сан Дундговийн шуурганд өртсөн 55 айлд гэр, 380 өрхөд мөнгөн тусламж үзүүллээ

Next Post

Х.Цагаанбаатар “Мон Алтиус Цагаанбаатар” академи хичээллүүлж 100 хүн сургана

Next Post
Х.Цагаанбаатар “Мон Алтиус Цагаанбаатар” академи хичээллүүлж 100 хүн сургана

Х.Цагаанбаатар "Мон Алтиус Цагаанбаатар" академи хичээллүүлж 100 хүн сургана

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.