• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Т.БАДРАЛ: ХЯТАДАД НҮҮРСНИЙ ЭРЭЛТ ИХ БАЙНА. БООМТУУДАА НОГООН БҮС БОЛГОЧИХВОЛ ХИЛ ХООРОНД БӨӨГНӨРӨЛ ҮҮСЭХГҮЙ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/17/2021
in Улс төр
0
Т.БАДРАЛ: ХЯТАДАД НҮҮРСНИЙ ЭРЭЛТ ИХ БАЙНА. БООМТУУДАА НОГООН БҮС БОЛГОЧИХВОЛ ХИЛ ХООРОНД БӨӨГНӨРӨЛ ҮҮСЭХГҮЙ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай ярилцлаа.

-Гашуунсухайтаар нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж чадаж байна уу?

-Сая нэг хэсэг ковидын тохиолдол илрээд үйл ажиллагаа зогссон. Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж, халдвар хамгааллыг сахиулах арга хэмжээг авснаар Гашуунсухайт боомтод халдвар илрээгүй 28 хоног болж, “Ногоон бүс” болсон гэдгээ зарласан. Өнгөрсөн нэгдүгээр сард хамгийн их буюу 500, 600 машин нүүрс тээвэрлэж, хилээр нэвтэрч байсан нь энэ жилийн хамгийн өндөр гаргалт болж байсан. Одоо хэсэг хаагдсаны дараа буцаж сэргэх хандлагад орж, дээд тал нь 150-230 хүртэлх машин хилээр нэвтэрч байна. Хятадын талаас манай халдвар хамгааллын арга хэмжээ, тээврийн зохион байгуулалтыг харьцангуй боломжийн байна гэж үзэж байгаа учраас цаашид ч нэмэгдүүлье гэж байгаа юм.

Гэвч ногоон бүсэд үлдсэн 450 орчим жолооч хүрэлцэхгүй байна. Ээлж солилцоогоор жолооч нараа татчихвал өдөрт 300,400 машин гаргах боломжтой болно. Эхний ээлжинд 500 жолооч орж ирж байгаа. Хятадын талаас тавьж буй санал нь боомтод бүх хүмүүс хоорондоо холилдоод явж байгаа одоогийн нөхцөлд хэн нэгэн нь халдвар авахад боомтыг тэр чигээр нь хаахаас аргагүй болж байна. Тэгэхээр компаниуд өөрийн кемп дээрээ жолооч нараа жижиг бүлэг, багийн зохион байгуулалтад оруулж тусгаарлаад, бусад хэнтэй ч уулзаж харилцахгүй чанд тусгаарлалтад орооч, ийм “бөмбөлөг”-үүд үүсгээд, түүний халдвар хамгааллын шаардлага нь хангагдаж байна гэж үзбэл, аль нэг бөмбөлөгт асуудал гарвал тухайн компанитай нь хариуцлага яриад, дахиж тээвэрлэлтэд оролцуулахгүй, хүлээн авахгүй байя, харин хариуцлагатай бусад “бөмбөлөг”-үүд тээвэрлэлтээ үргэлжлүүлээд явах боломж олгоё гэж байгаа. Энэ зохион байгуулалт Гашуунсухайт боомт дээр хийгдээд эхэлсэн.

Хятад Улс нүүрсний дутагдалд ороод эхэлчихсэн. Сая Төрийн Зөвлөлийн шийдвэр гарч Өмнөд Монголд хаачихсан байсан хэд хэдэн уурхайгаа нээлээ. Хятадад нүүрсний эрэлт их байна. Бидэнд ч нийлүүлэх сонирхол их бий. Тиймээс аль болох боомтуудаа ногоон бүс болгож чадвал хил хооронд бөөгнөрөл саатал үүсэхгүй байх юм.

Эх сурвалж: Өдрийн сонин 2021.08.16 №155

Previous Post

Долларын саятан гурвыг “төрүүлсэн” О.Мөнхжин эхнэртээ сард 10000 доллар өгдөг

Next Post

ДОКТОР Б.ЗОЛЖАРГАЛ: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО СУДЛАЛД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛАХЫГ ХИЧЭЭЖ АЖИЛЛАДАГ

Next Post
ДОКТОР Б.ЗОЛЖАРГАЛ: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО СУДЛАЛД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛАХЫГ ХИЧЭЭЖ АЖИЛЛАДАГ

ДОКТОР Б.ЗОЛЖАРГАЛ: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО СУДЛАЛД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛАХЫГ ХИЧЭЭЖ АЖИЛЛАДАГ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
  • Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна
  • С.Цэнгүүн гэрлэх дөхлөө
  • Монголын Үндэсний Бөхийн Холбоо УРИАЛГА гаргажээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.