• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Нагояа Хотын даргад алтан медалиа хазуулсан тамирчин медалиа солиулжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/13/2021
in Спорт
0
Нагояа Хотын даргад алтан медалиа хазуулсан тамирчин медалиа солиулжээ

Хүн төрөлхтний баяр цэнгэл, спортын их наадам олимп өндөрлөсөн ч үүнтэй холбоотой хөгжилтэй явдал үргэлжилсээр байна.

Токио 2020 олимпын наадмын софтболын төрөлд Японы баг АНУ-ын багийг ялж, алтан медаль зүүсэн. Наймдугаар сарын 4-ний өдөр алтан медальт тамирчдад баяр хүргэхээр очихдоо Нагояа хотын дарга Такаши Кавамура өөрийн хотын харьяат тамирчны медалийг хүзүүндээ зүүж, хазаж үзсэн юм. Тэрбээр Японы шигшээ багийн тамирчин Миу Готогийн алтан медалийг гуйж авч, өөрийнхөө хүзүүнд зүүсний дараа хазсан байна.

Өчигдөр Кавамура энэхүү үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйсан юм. “Тамирчны үнэ цэнэтэй хөрөнгө болох алтан медалийг нь гэмтээсэндээ би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэж Нагояа хотын дарга мэдэгдэлдээ өгүүлжээ.

Тэрбээр медаль гэмтээгүй ч шинэ медалиар сольж өгөх зардлыг гаргах санал тавьсан байна.

Олимпын тамирчид медалиа хазаж зургаа авхуулдаг уламжлалтай. Харин өөр хүнд ингэх эрх байдаггүй. Кавамурагийн медаль хазаж буйг харуулсан дүрс бичлэг телевизээр цацагдсаны дараа Нагояа хотын захиргаанд олон мянган хүн гомдол гаргажээ.

Зарим тамирчид хүртэл Нагояа Хотын даргын энэ үйлдлийг шүүмжилж, жүдогийн алтан медальт Наохиса Такато “Хэрвээ миний медалийг ингэж хазсан бол би уйлах байсан. Би алтан медальдаа зураас гаргахаас хүртэл айдаг” гэжээ.

Бусдад хазуулсан хэдий ч медалиа хадгалах бодолтой байсан Миу Готод Олон Улсын Олимпын Хороо шинээр сольж өгөх санал тавьсан байна. Тамирчин Гото ч медалиа солиулахыг зөвшөөрчээ.

Previous Post

Манжийн амбанаас олгосон Монголд худалдаа хийхийг зөвшөөрсөн тэмдэгт

Next Post

Уламжлалт анагаах ухаан цөсийг маш сайн эмчилдэг

Next Post
Уламжлалт анагаах ухаан цөсийг маш сайн эмчилдэг

Уламжлалт анагаах ухаан цөсийг маш сайн эмчилдэг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
  • Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна
  • С.Цэнгүүн гэрлэх дөхлөө
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.