Бутаны хатан Жецун Пема 21 настайдаа хааны гэр бүлийн гишүүн болжээ. Гэрлэхээсээ өмнө тэрбээр Английн нийслэл Лондон хотын Regent’s коллежид олон улсын харилцаа, сэтгэл судлаач, урлагийн түүхийн чиглэлээр суралцсан юм. Сургуулиа төгсмөгц тэрбээр төрөлх нутаг Бутан руу буцжээ. Удалгүй түүнийг “Луугийн хаан” хэмээн өргөмжлөгдсөн Бутаны эзэн хаан Жигмэ Хесар Намгуэл Ванчуктэй гэрлэх болсныг хааны ордноос албан ёсоор мэдэгдсэн байна. Бутаны хаан тэр үед 31 настай байсан, сүйт бүсгүйгээсээ 10 насаар ах хүн. Хаан, хатан хоёрыг өдгөө “Гималайн тэртээх Уильям, Кейт хоёр” хэмээн нэрлэдэг. Тэрээр хорин нэгэн насандаа буюу 2011 оны 10 дугаар сард Бутаны хаан Жигме Хесар Намгеэл Вангчуктай гэрлэн хатан болжээ. Залуу хосын хуримыг 700,000 хvн амтай Бутан бvхэлдээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Гурван өдөр тус орны бүх хотуудад баяр ёслол бvжиг багт наадам болсон юм. Хуримын ёслолын vйл ажиллагаанд 1500 гаруй гадаадын зочид цугларчээ.
Хатан Жецун Пема 2016 оны хоёрдугаар сард амаржиж, Бутаны хаан ширээ залгамжлах хүү төрүүлсэн юм. Хунтайжийг Жигмэ Намгуэл Ванчук гэдэг аж. Хаан эхнэрийнхээ талаар сэтгүүлчдэд ярихдаа, “Чи зөв хүнтэйгээ гэрлэвэл цаг хугацаа ямар ч хамаагүй, би гайхалтай, ухаалаг эмэгтэйтэй гэрлэсэн” гэжээ. Жэцун Пема Лондоны Режент коллежед олон улсын харилцаа, сэтгэл судлал, урлагийн түүхээр суралцсан байна. Харин хаан Оксфордын их сургуулийг төгсөж, хоёул Англид боловсрол эзэмшжээ.
Discussion about this post