Тусгаар тогтносон Монгол Улс тулга тойрсон жижиг асуудал бус дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч өөрийн орныг аюулд учруулахгүй байх, цаашлаад дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд хүн төрөлхтний нэгдмэл эрх ашгийг хамгаалахын төлөө ямар оролцоотой байхаа илэрхийлж дуу хойлоогоо гаргаж байх нь чухал байна. Өнөөдөр дэлхий дахинд хямрал нүүрлээд байна. Хямрал гэхээр бид зөвхөн эдийн засгийн хямралын талаар л бодож, ойлгох нь илүүтэй байх шиг харагддаг. Гэтэл Дэхийн жинхэнэ хямрал олон чиглэлээр зэрэг зэрэг үер мэт бууж, гал мэт дүрэлзэхэд хүрч байна. Санхүү, эдийн засгийн, хүрээлэн буй орчин, антропологийн, цаг уурын хямрал болж эхлээд байна. Үүнд биднийг гэр гэрт нь, орон оронд нь хорьж тусгаарлаж олон сая хүний амь нас, тэр тусмаа, 3 сая монголчуудын маань 755 хүний амь насыг аваад байгаа нөгөө нүдэнд үл үзэгдэх КОВИД-19 вирүс зөвхөн нэг нь, энэ бол зөвхөн эхлэл болно гэж дэлхийн эрдэмтэд үзэж байна. Энэ гамшиг, энэ хямрал дэлхийн айл болгоны хаалгыг цохиж уй гашуу, хагацал, ядууралыг авчирч байна. Бид Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал гэж бахархан ярьж байгаа боловч ямар сөрөг үр дагавар авчрахыг хэрхэн тооцсон бол… Үй олон ажилгүйдэл, хүн амын хэт өсөлт бий болж, улмаар дэлхийн байгалийн нөөц асар хурдтайгаар багасах, үүнээс үүдэлтэй цаг агаарын хэт өөрчлөлт явагдаж ямар аюул дахин нөмрөхийг таашгүй. Дэлхийн нөгөө өнцөгт болж байгаа явдал бидэнд ямар хамаа байна гэж тайвшран суух үндэсгүй болжээ. Дэлхий гэгч нэг гэрт амьдарч байгаа хойно зовлон, жаргал нэг л байх нь. Нэгэнт болох үйл явц тул болж өнгөрсөн болгоноосоо сургамж авч урьдчилан сэргийлэх ажлыг бодитой хийж, олон улсын стандартын дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй Эх орноо, ард түмнээ хамгаалах бэлэн байдлыг хангаж эхлэх зөв тооцоолол, зөв бодлого шаардлагатай болох нь. Бид КОВИД-19 дээр горыг нь хангалттай амсаж байна. 2021 оны 7-р сарын 11-18-ны хооронд дэлхий нийтэд болж өнгөрсөн зарим байгалийн гамшгаас дурьдвал: 7-р сарын 11-нд Австралиийн Субьяко, Болгар, Өмнөд Америк- Венесуэль, БНХАУ, Косово, Украйнд хуй салхи; Кувэйтэд ган,хэт халуурал \сүүдэрт 54 хэм, агаарт 73 хэм болж машин хайлахад хүргэсэн\; АНУ-Аризонад шороон шуурга салхи; Калифорнид ойн гал; Сан Хосед далайн салхи, торнедо;Сингапурт ус агаарт эргэлдэн дэгдэж усан шуурга; АНУ-ын Хебраско, Францийн Лион,Токиод агуу том мөндөр, үер; Одессад шүрэн цохын их хэмжээний нүүдэл; 7-р сарын 12-нд Унгарт агуу том мөндөр, Энэтхэгийн Дарамсала, Кашмир, БНХАУ- Жиазүнд үер;ОХУ-Самара, БНХАУ-Шангдонгд түймэр, АНУ-Аризонад далайн салхи, Ибаракд гэнэтийн асар хүчтэй хуй сархи, Калифорнид гал түймэр үрэглжилж 80000 акрт хүрсэн; 7-р сарын 13-д Англи-Лондон, БНЭУ-Дихрадун, Афганистан-Аботабад үер; БНЭУ-Жайпурт хүчтэй цахилгаан цохилт; Итали-Турин, ОХУ-Крымд мөндөр\өндөгний хэмжээтэй\; Киргызд газар нуралт, шаврын үер; Польшид хүчтэй дуу цахилгаантай бороо, үер, Швейцари-Цүрихт хуй салхи, дуу цахилгаантай бороо; 7-р сарын 14-нд Бельги, Герман, Энэтхэг, Италь Казахстанд үер, мөндөр; БНХАУ, Польш, АНУ, Японд хуй салхи үер, мөндөр; Итали, Өмнөд Африкт торнадо, хуй салхи, үер; Калифорнид шатсан газрын хэмжээ 91000 акрт хүрсэн; 7-р сарын 15-д Герман, БНХАУ-Шанси, Нидерланд-Мастрихт үер, АНУ Аризона, Турк-Рисд үер; Итали-Этнад галт уул дэлбэрэлт; Москвад катаклизм; 7-р сарын 16-нд Бельги, Герман үер\1300 хүн алга болж, 100 хүн одоогийн байдлаар нас барж, дайны үеийн гамшиг гэж зарлагдсан\; Канапа-Бари, Онтарио Еменд хуй салхи, үер; ОХУ-Карелид ойн гал; 7-р сарын 17-нд Бельгид үер, Энэтхэг- Мумбай, Хятад, Косово, ОХУ-Киров, АНУ- Дагакат, Сальвадор, Украйнд үер, мөндөр; Арабын Эмират бороо оруулах технологийг туршсаны улмаас цөлд үер буув; АНУ- Реган, Монтанад гал түймэр; Бурятад их хэмжээний цас; 7-р сарын 18-нд Лондонд, Крым Ялта, Непалд үер; Спанид хуй салхи,сторм, Спани, Австрид торнадо; 7-р сарын 19-д ОХУ, БНЭУ- Калькутад үер, Спани,Австрид торнадо; Еменд хүчтэй цас, бороо; Кувэйт, Мексик, Голанд, АНУ-д шуурга, сторм; ОХУ-Новоалтайскд том мөндөр бууж “Байгалийн дайн” боллоо. Хаана, хэзээ дахин дайн өдөөхөө хүн төрөлхтний авир, байдлыг ажиж байгаад зөвхөн “Байгал ээж” л мэдэж, шийдэх байх. Энэ бүх аюул бидэнд нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй ч энэ удаад тойрч өнгөрсөнд талархан “Эв, хурд, хүч”-ээ нэгтгэн сонор, сэрэмжтэй байх шаардлага төр засаг, хувь хүмүүст тулгарч байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ДЭЛХИЙ өнөөдөр буюу 2021 оны 7-р сарын 24-ний “Global Crisis” сэдвээр цахим ертөнцөд хуран чуулах гэж байна.
Манай улс өөрийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч, ямар асуудлыг дэвшүүлэх гэж байгаад Монгол Улсын иргэн бүр анхаарлаа хандуулж байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүний амь эрсдэж, хэдий хэмжээний хохирол учирсан талаарх мэдээлэл бүрэн гүйцэд гараагүй байна.
Ж.ЦОЛМОН
АУ-ны доктор, профессор
Discussion about this post