БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ “ЦАХИМ ТӨСӨВ” ТӨСЛИЙГ САНААЧИЛСАН АЖИЛТАНДАА ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙГ ГАРДУУЛЛАА.
Монгол улс 200 мянга орчим төрийн албан хаагчтай. Тэдний 49 хувь нь Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилладаг. Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын ахлах шинжээч Алтаннямын Мөнх-Оргилд Засгийн газрын шагналыг гардууллаа.
Ахлах шинжээч А.Мөнх-Оргил нь Австрали улсад суралцаж ирээд салбарынхаа төсвийн төслийг цахим хэлбэрт шилжүүлэх санаачилга гарган, ажил хэрэг болгоод байна. Энэ ажлын үр дүнд Боловсролын салбар 2022 оны төсвөө цахимаар авахад бэлэн болж, жилд тэрбум орчим төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдсэн юм. 150 хүүхдийн ортой цэцэрлэг барих хэмжээний хэмнэлтийг салбартаа бий болгожээ.
Discussion about this post