• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Балетаас ч дээгүүр: Мартагдашгүй 5 хос

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/13/2021
in Соёл урлаг
0
Балетаас ч дээгүүр: Мартагдашгүй 5 хос

Зөвхөн балетаар дагнан бүжиглээд нэр алдраа үлдээн дурсгасан олон балетчдыг бид мэднэ. Гэхдээ ХХ зууны түүхэнд, ур чадвараар бие биеэсээ дутахааргүй, тайзнаа гарах бүртээ үзэгчдэд таашаал авчирч байсан жинхэнэ гайхамшигтай хосууд цөөнгүй бий.

“Карлотта Гризи болон Люсьен Петипа”

Италийн балерина Карлотта Гризи түүхэн анх удаагаа Жизелийн дүрийг гаргаснаараа алдартай. Түүний тоглосон бүжгэн жүжгийн анхны тоглолт 1841 онд Парист болж байлаа. Түүний хамтран бүжиглэгч нь алдартай бүжиг дэглэгч Мариус Петипагийн дүү,  язгууртан төрхийн Люсьен Петипа байлаа. Бүжгэн жүжгийн тавилтын асар их амжилт энэ хоёр хосыг цуг бүжиглүүлснээс үүдэлтэй. Тэр цагт Гризи, Петипа хоёр өөрийн үеийн сонгодог бүжгэн жүжгийн шилдэг бүжигчид нь байлаа. Бүжиг дэглэлт ихээхэн ээдрээтэй байсан ч тэд ердийн байдлаа хадгалж чадсанд тэдний авъяас гарсан гэдэг. Тэр хоёр хожим бусад бүжигт хамтарч байсан түүхтэй. Аугаа бүжиг дэглэгчийн онгодын бурхан нь Гризи байсан гэж одоо ч хэлэгддэг байна.

“Сьюзен Фаррелл болон Жорж Баланчин”

XX зууны балетын нүүр царайг “угаасан” Жорж Баланчиныг дурсалгүйгээр америк балерина Сьюзен Фарреллын тухай ярих аргагүй. Фаррелл түүний муза /урлагийн охин тэнгэр/ нь болсон төдийгүй багш нь, бүжигчний карьерыг бий болгожээ. Баланчин түүнийг “Албастерийн гүнж” гэж дуудаг байв. Тэрээр түүнд зориулсан балетийг бас амилуулж иржээ. Тэд 1965 онд “Кихот ноён”-г тавихад хамтдаа гялалзаж байлаа.

Фаррелл болон Баланчин хоёрын  хооронд гал халуун хайр цэцэглэсэн гэдэг ч тэдний харилцаа хэзээ ч сэтгэлээсээ даваагүй аж. Фаррелл нөхөрт гарсны дараа тэдний харилцаа тасарсан байв. Гэхдээ 1975 онд Фаррелл Нью-Йоркт эргэн ирээд тэдний уран бүтээлийн харилцаа Баланчин нас барсан 1983 он хүртэл үргэлжилжээ.

“Марго Фонтейн болон Рудольф Нуриев”

ХХ зууны хамгийн гол одуудын нэг болсон хослол жараад оны эхнээс бүрэлджээ. Тэр үед 42 хүрээд байсан британийн бүжигчин Марго Фонтейны үе өнгөрлөө гэж байсан юм. Нуриев түүнээс 19 жилээр дүү, гадаад тоглолтын үеэр Баруунд үлдсэн залуу байв. Бүжигчид зан төрхөөр өөр өөр байсан ч тэд  тайзнаа гайхамшигтай хослол, амьдралдаа сайн найз нар болцгоож чаджээ. Венад “Хунт нуур” тоглосны дараа 1964 онд тэр хосуудыг тайзнаа 89 удаа дуудан гаргаж талархаж байлаа. Тэд далаад оны сүүлчээр Фонтейн карьераа орхитол 15 жил тайзнаа гайхуулжээ.

“Гелси Киркланд болон Михаил Барышников”

Замын эхнээс л “бүжгэн жүжгийн суутан” гэж байсан Зөвлөлт-Америкийн  жүжигчин Михаил Барышников, олон зүйлээр Рудольф Нуриевын хувь заяаг давтжээ. Тэр 1974 онд Их театрын труппын хамт Канадад тоглолттой байхдаа Баруунд үлдэхээр шийдсэн байв. Тэгээд Америкийн балетын гоцлон бүжигчин болжээ. Тэнд тэр мандан гарч ирж байсан Гелси Киркландтай танилцан хамтрах болсон байна.

Киркланд Барышниковтай таарснаа хувь заяа гэдэг. Тэр хариуд нь түүний авъяаст ухаангүй дурлан, биширч байв. Тэд хамтдаа наяад оны дунд үе хүртэл бүжиглэн “Жизел”, “Ромео Жульетта хоёр”, “Унтаж буй гоо бүсгүй”, “Кихот ноён” болон “Цөмөөхөйн” телевизийн хувилбарт тоглож од болцгоожээ. Хожим Киркландын мансууруулах бодисонд донтсон нь балетаас явахад хүргэсэн байна.

“Екатерина Максимова болон Владимир Васильев”

Оросын балетын жүжигчид Екатерина Максимова, Владимир Васильев хоёр балетын сургуульд танилцсанаасаа хойш бүхий л амьдралдаа хамт бүжиглэж ирсэн юм. Тэд тайзнаа ч биш бас амьдралдаа хамтдаа байгаа юм. Хоюулаа амжилтай толгой эргэм карьер хийснээс гадна олон авъяаслаг сурагчдыг сурган бойжуулжээ. Тэдний хослол “Кихот ноён”, “Спартак” зэргийн олон бүжгэн жүжигт гялалзаж байлаа. 2009 онд Екатерина Максимова өөд болсон ба Владимир Васильев балетдаа өнөөдөр ч үнэнч хэвээр явна.

М.Цогт

Previous Post

Г.Золзаяа Монголдоо төвхнөв

Next Post

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 533 адуу, 139 үхэр, 1580 хонь, 220 ямаатай

Next Post
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 533 адуу, 139 үхэр, 1580 хонь, 220 ямаатай

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 533 адуу, 139 үхэр, 1580 хонь, 220 ямаатай

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.