• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Вера Ванг 72 нас хүрчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/05/2021
in Гадаад мэдээ, Хүмүүс
0
Вера Ванг 72 нас хүрчээ

Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалж, өөртөө эзэн байхыг бусдад үлгэрлэдэг загвар зохион бүтээгч Вера Ванг зургаадугаар сарын 27-нд 72 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.

72 настай хэдий ч гучин настай юм шиг харагддаг гэдгээрээ алдартай Вера Ванг инстаграмд 2.8 сая дагагчтай. Тэрээр цаг хугацааг зогсоосон мэт үргэлж үзэсгэлэнтэй харагддаг хэмээн түүнийг дэмжигчид нь цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлжээ.

 Женнифер Лопезоос эхлээд Челси Клинтон гээд алдартнуудын хури­мын даашинзыг тэр л урлаж байсан. Холливудын одод, баян чинээлэг хүмүүсийн тансаг хуримын даашинзыг гардан урладаг тэрээр жирийн эмэгтэйчүүдэд ч амьдралынхаа дахин давтагдашгүй хуримын өдөр мөрөөдлийн даашинзаа өмсөх боломж олгодог учраас түүний нэр өнөө үеийн хамгийн алдартай загвар зохион бүтээгчдийн дунд бичигддэг болжээ. Тиймээ тэр бол Вера Ванг. Өдгөө 72-тай ч наснаасаа хэд дахин залуу харагддаг, өргөж авсан хоёр охинтойгоо нас чацуу мэт хувцасладаг тэрээр загварын ертөнцийн нэгэн содон дүр төрх билээ. Шанхайгаас АНУ-д ца­гаач­лан ирсэн баян чинээлэг Хятад гэр бүлд мэндэлсэн Вера Ванг хүүхэд ахуйдаа мэргэжлийн уран гулгагч болохоор хичээллэж бай­сан ч 1968 оны олимпод оролцох мөрөөдөл нь шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүйгээс нуржээ.  Тэгээд тэшүүрээ Парис нисэх онгоцны та­сал­­бараар соль­сон юм. Сорбоннд хоёр жил урлагийн түүх суралцах хугацаандаа тэрээр багынх нь сонирхол болох хувцас загварт нэг мөр орчихоод Нью-Йоркт ирсэн гэдэг. Америкт эргэн ирснийнхээ дараа “Yves Saint Laurent”-ий дэлгүүрт худалдагчаар ажилд оржээ.

   Вера Вангийн эцэг шаггүй амжилтад хүрсэн эмийн компанитай, ээж нь НҮБ-ын орчуулагч байсан бөгөөд чинээлэг амьдрал нь хүссэн үедээ “Yves Saint Laurent” шиг үнэтэй брэндийн дэлгүүрээр хэсэх боломж олгодог байж. Тийм ч учраас дэлхийд нэртэй энэ брэндийн салбар дэлгүүрт хэсэгхэн хугацаанд ажиллахдаа загварын мэдрэмжээрээ “Vogue” сэтгүүлийн эрхлэгчийн хараанд өртжээ. Дэлхийн хамгийн алдартай загварын сэтгүүлд ажиллах урилга хүлээн авснаасаа хойш тэрээр төд удалгүй тус сэтгүүлийн хамгийн залуу /23 настай/ загварын эрхлэгч болсон юм.  “Vogue” сэтгүүлд 16 жил ажиллаад ерөнхий эрхлэгч нь болж чадаагүй учраас тэрээр сэтгүүлээ орхижээ.

 Удалгүй алдарт загвар зохион бүтээгч Ральф Лорены загварын ордонд ажиллах болсон бөгөөд энэ хугацаанд Калвин Клейнээс эхлээд загварын ертөнцийн хамгийн мундаг дизайнер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ. Ингээд загварын ертөнцийн хамгийн дээд түвшинд 20 гаруй жил бэлтгэгдсэний эцэст тэрээр 1990 онд өөрийн хувийн бизнесээ эхлэх хангалттай туршлагатай болсон. Энэ нь өдгөө түүнийг нэр алдарт хүргэсэн хуримын даашинзны дэлгүүр байв.

 Вера Ванг Мэдисоны өргөн чөлөөнд нээсэн дэлгүүртээ эхлээд Европын дизайнеруудын хуримын даашинзыг худалддаг байснаа аажмаар өөрийнхөө загварын даашинзуудыг ч хэрэглэгчдэд санал болгож эхэлжээ. Ингээд түүнээс хойшхи 30 жилийн хугацаанд Вера Ванг хуримын даашинзны хамгийн алдартай дизайнер болсон билээ. Үүнд 2000 оноос “David’s Bridal”-тай хамтран ямар ч түвшний худалдан авагчид авах боломжтой загвар гаргаж эхэлсэн нь түүний орлого ашгийг үлэмж нэмэгдүүлж чаджээ. Ингээд ху­римын даашинзны ганцхан дэл­гүүрээс эхэлсэн түүний бизнес өдгөө жилдээ нэг тэрбум ам.доллар  эргэл­дүүлдэг болжээ.

Previous Post

Мисс Г.Оюунгэрэл “Жаран” нэртэй коллекци гаргажээ

Next Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “РЖД” НХН-ээс ирүүлсэн захиа юу өгүүлэв?

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “РЖД” НХН-ээс ирүүлсэн захиа юу өгүүлэв?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “РЖД” НХН-ээс ирүүлсэн захиа юу өгүүлэв?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.