Дархан аварга А.Сүхбатын хувийн амьдрал олны анхаарлыг татдаг. Авааль гэргий Баясгалантайгаа хорь гаруй жил хамт амьдарсан ч сүүлийн 7-8 жилд хоёр ч бүсгүйтэй нэр холбогдож, дөрвөн хүүхдийн аав болсон. А.Сүхбат аваргын хоёр хүүхдийг төрүүлсэн Содоо гэдэг бүсгүй олны өмнө гардаггүй нууцхан амьдардаг бол сүүлд учирч, мөн л хоёр хүүхдийг нь төрүүлсэн Гарамханд нь А.Сүхбат аваргатай холбогдож, хоёр хүүхэд төрүүлснээ олноос нуудаггүй, харин ч харилцаагаа ил гаргахыг хүсдэг нь хийж байгаа үйлдлээс нь илт. Тиймдээ ч А.Сүхбат аварга, Гарамханд хоёрын хамт авахуулсан зураг хаа сайгүй бий. Тэрчлэн цахим ертөнцөд А.Сүхбат аваргын гэх нэртэй пэйж хуудсууд цөөнгүй бий. Харин А.Сүхбат аварга нэг л фэйсбүүк хаягийг өөрийнхөө хаяг мөн гэж зарлаж, Х.Баянмөнх аварга, Дэмжимбээ гуай, Баясаа, хүү Хангай, охин Гүнжээтэй нартайгаа авахуулсан зургаа тавьж, “Миний амин эрдэнүүд” гэж тодорхойлов. Мөн Баясгалантайгаа авахуулсан зургаа олноор нь бөөндөн оруулж, саяхан “Баясаа минь” гэж хамт авахуулсан зургаа тавьсан нь олон хүнийг уяраав. Энэ үгийг авааль эхнэрээ орхиж, залуу бүсгүйтэй зугаалсан 40 хүрсэн эрийн чин сэтгэлийн гэмшлийн үг гэлтэй.
Discussion about this post