• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Кёкүшюзан “Ланд 200 өгье” гэж хар ууттай мөнгөө буцааж авсан гэлээ

Таны мэдээ мэдээллийн тайз

admin by admin
05/15/2021
in Хүмүүс
0
Кёкүшюзан “Ланд 200 өгье” гэж хар ууттай мөнгөө буцааж авсан гэлээ

Өнгөрсөн онд олон шуугиант бичлэг задарсны нэг нь Ц.Алтанцагийн нууцаар хийсэн Кёкүшюзан Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарын “туузан дамжуургын” яриа байсан. Одоо бичлэг хийсэн иргэнийг  мөрдөн шалгах эрхгүй байж бусдыг мөшгисөн, эрх ашигт нь хохирол учруулахуйц мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгө шилжүүлж өгөхийг шаардсан хэрэг шалгаж байна. Анхан шатны шүүхээс Ц.Алтанцагийг буруутай гэж үзэн дөрвөн жил хорих ялаар шийтгэж, 55 сая төгрөг гаргуулан Кёкүшюзан Д.Батбаярт 35 сая, Б.Цэрэндоржид 20 сая төгрөгийг өгөхөөр шийдвэрлэсэн. Харин хяналтын шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож прокурорт буцаасан. Өдгөө Ц.Алтанцаг цагдан хоригдож байна.

Тэрээр Кёкүшюзан Д.Батбаяртай “Токио таур”-т, Б.Цэрэндоржтой гэрт нь уулзахдаа бичлэг хийсэн. Бичлэг хийснээ “Бизнесийн уулзалт хийх үедээ гар утсаараа бичлэг хийгээд сурсан”гэж тайлбарлажээ. Гар утас нь түүний хувьд нэг ёсны тэмдэглэлийн дэвтэр нь л гэнэ. Мөн сүүлийн үед өвчний улмаас мартамхай болоод байгаа нь ч нөлөөлжээ.

 Хэргийн нэг сонирхолтой зүйл нь Кёкүшюзан Д.Батбаярын Ц.Алтанцагт өгөөд тэр дороо буцаагаад авсан гэх хар уутанд 35 сая төгрөг байсан эсэх тухай юм. Энэ нь адал явдалт кино шиг юм болжээ. 2020 оны 3-р сарын дундуур цахимаар бичлэг цацагдсаны дараа бичлэг хийгч Орос явжээ. Түүний мэдүүлснээр Кёкүшюзан Д.Батбаяр утасдаж “Энэ бичлэгийг хэн тавьсныг би мэдэж байна, надаас уучлалт гуйх хэрэгтэй, би чиний талаар гомдол гаргаагүй Ц гаргасан, Ц та хоёр учраа ол” гэх зүйл ярьсан гэнэ. Монголд ирээд тэд уулзахад “Чи миний хэлснийг худлаа гээд хэлээд өг, чамд Тундра машин өгье” гэжээ. 4-р сарын 22-нд нэгэн сайтын эрхлэгч залгаж “Танд машин өгөхөө  болилоо гэнэ, манай ажил дээр 35 сая төгрөгтэй ирсэн байна, хүрээд ир” гэжээ. Бичлэг хийгчийг очиход Кёкүшюзан хар ууттай юм өгчээ. Авч байх нь нууцаар бичигдсэн гэнэ. Бичлэг хийгч “Кёкүшюзан намайг дагуулж гараад чамд “Ланд 200” машин өгье гээд ууттайгаа буцааж авсан” гэж мэдүүлсэн. Тэнд байсан хүмүүс буюу гэрчүүд хар уутанд 35 сая төгрөг бэлнээр байсныг хараагүй гэжээ.  Бичлэг хийгч ч онгойлгож үзээгүй, тоолж аваагүй гэдэг. Өмгөөлөгчид нь энэ мөнгөний эх сурвалжийг нягтлаагүй, мөнгө өгсөнийг  тогтоогоогүй байж Ц.Алтанцагийг бусдыг сүрдүүлж эд хөрөнгө нэхсэн хэмээн ялласан гэж эсэргүүцжээ. Харин Кёкүшюзаны өмгөөлөгчид мөнгө өгсөн, авсан гэж маргадаг.  Бичлэг хийгч нь мөнгөнөөсөө сайтын нэгэн ажилтанд сая төгрөг өгснөө мэдүүлсэн гэнэ. Мөн уг бичлэг задарсан нь цаг хугацааны хувьд Кёкүшюзаны УИХ-д нэр дэвших гэж байсан үетэй давхацсан нь сүрдүүлгэнд автах нэг нөхцөл болсон бололтой. Хэргийн бас нэг сонирхолтой зүйл нь Ц.Алтанцагийн бичлэг хийж байгааг Кёкүшюзан мэдэж байсан гэх тухайд юм. Тэрээр цагдаад анх гомдол гаргахдаа “Халамцуу байсан, бичлэг хийж байгааг мэдсэн” гэх утгатай зүйл ярьжээ. Мөн Хо гэх найз нь Алтанцагтай уулзаж байхад орж ирсэн байна. Гадны хүний утас ширээн дээр ил байхыг хараад “Наад хүн чинь утсаараа бичлэг хийгээд байгаа юм биш үү” гэтэл К мэдэж байгаа царай гаргаад “ок” гэж гараараа дүрс үзүүлж байсан …” гэж мэдүүлжээ.  Энэ мэт мэдүүлгүүд нь зөрүүтэй байдал үүсгэсэн. Ц.Цэрэндоржийн тухайд түүний 60 сая төгрөгийн үнэтэй машиныг нь өгөхгүйн тулд бичлэгээр сүрдүүлсэн гэнэ.

Previous Post

Нууц ажиллагаагаар дуучин Э.Оюумаа 1700 долларын авлига өгсөн нь илчлэгджээ

Next Post

С.Хүрэлбаатар: ДАВСТАЙ ХАЛУУН ХООЛ, ЦАЙ БАЙНГА ХЭРЭГЛЭХ НЬ УЛААН ХООЛОЙН ХАВДАР ҮҮСГЭДЭГ

Next Post
С.Хүрэлбаатар: ДАВСТАЙ ХАЛУУН ХООЛ, ЦАЙ БАЙНГА ХЭРЭГЛЭХ НЬ УЛААН ХООЛОЙН ХАВДАР ҮҮСГЭДЭГ

С.Хүрэлбаатар: ДАВСТАЙ ХАЛУУН ХООЛ, ЦАЙ БАЙНГА ХЭРЭГЛЭХ НЬ УЛААН ХООЛОЙН ХАВДАР ҮҮСГЭДЭГ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.