• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Аэробус компани 28.1 сая фунт стерлингийн торгууль төлөхөөр болов

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/13/2021
in Гадаад мэдээ
0
Аэробус компани 28.1 сая фунт стерлингийн торгууль төлөхөөр болов

Өнгөрсөн Лхагва гарагт Аэробус компанийн салбар Английн Засгийн газраас Саудын Араб Улсын батлан хамгаалахад үзүүлэх үйлчилгээний гэрээтэй холбоотойгоор авлигын хэрэгт буруутгагдаж, 28.1 сая фунт стерлингийн торгууль төлөхөөр болсон. Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас тус компанийн 2008-2010 онд Саудын Арабтай хийсэн гэрээнүүдийг шалгасны үндсэн дээр Европын аэро-сансрын группын хуучин охин компани болох ЖПТ Тусгай төслийн удирдлагыг авлигын асуудалд Саусварк Кроуны шүүхээс буруутай гэж үзэв.

Их Британийн армийн дэд хурандаа асан Ян Фоксли шүгэл үлээж, ЖПТ-тэй холбоотой гомдол гаргасны дагуу тус компанид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 8 жилийн дараа ЖПТ-д ял төлөвлөж байна хэмээн Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас мэдэгдсэн.

Саудын Арабын Үндэсний батлан хамгаалах салбарт нийлүүлсэн харилцаа холбооны үйлчилгээтэй холбоотой 2 тэрбум фунт стерлингийн гэрээ Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын анхаарлыг татсан. Тус компани 7.5 сая фунт стерлингээр торгуулж, 20.6 сая фунт стерлингийг хураалгахаас гадна шүүхийн хураамж болох 2.2 сая фунт стерлингийг төлөхөөр болжээ.

Шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа “Тус компани нь харилцаа холбооны салбарт ашигтай гэрээ хэлцэл олж авахын тулд өндөр албан тушаалтнуудад их хэмжээний хахууль төлсөн …Авлига бол нийгмийн хавдар юм” хэмээн шүүгч Брайн мэдэгдсэн байна.

Их Британийн армийн дэд хурандаа асан Ян Фоксли шүгэл үлээж, ЖПТ-тэй холбоотой гомдол гаргасны дагуу тус компанид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 8 жилийн дараа ЖПТ-д ял төлөвлөж байна хэмээн Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас мэдэгдсэн.

Их Британийн компанийн хувьд шүүхийн тогтоол гаргах нь маш ховор тохиолдол бөгөөд уг тогтоолыг авлигын асуудалд буруутгагдаад байсан Аэробус компанитай Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас 3.6 тэрбум еврогийн хэлцлийг өнгөрсөн жил хийсний дараа гаргасан.

Компанийн хуульч Хьюго Кейт шүүхэд мэдүүлэхдээ “Аэробус болон ЖПТ компаниуд нь гэмт үйлдлийн үр дагавраас зугтах ямар нэгэн үйлдэл хийгээгүй” гэжээ.

Тус байгууллагаас 3 этгээд буюу ЖПТ компанийн гүйцэтгэх захирал асан Жефри Куук, компанийн туслан гүйцэтгэгч хоёр компанийн санхүүгийн менежер Жон Майсон болон Батлан хамгаалах салбарын албан тушаалтан Теренс Дороти нарт ял төлөвлөөд байгаа аж. Эдгээр гурван этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа юм.

ЖПТ компанийн Батлан хамгаалах яамтай байгуулсан арван жилийн гэрээ нь өнгөрсөн жил дуусгавар болсноор тус компани идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч шүүхээс компанийг нь хэрэгт холбогдуулан татах боломжтой байгаа аж.

Тус компани нь мөрдөн шалгах ажиллагаатай идэвхтэй хамтран ажилласан тул шийтгэлийг хөнгөлсөн хэмээн шүүгч Брайн мэдэгдсэн бол компанийн хуульч Хьюго Кейт шүүхэд мэдүүлэхдээ “Аэробус болон ЖПТ компаниуд нь гэмт үйлдлийн үр дагавраас зугтах ямар нэгэн үйлдэл хийгээгүй” гэжээ.

Улс хоорондын хоорондох дипломат харилцааны асуудлаар зөвшөөрөл өгөх гэх зэрэг зарим нэг асуудлаар Ерөнхий прокурорын газраас зөвшөөрөл хүлээгдэж байсан тул ЖПТ компанитай холбоотой хэрэг хэдэн жилийн өмнө Ерөнхий прокурорын газарт очсоноос хойш 2020 он хүртэл нэг хэсэг зогсонги байдалд байсан аж.

ЖПТ компанийн шийдвэр нь Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас Аэробус компанийг шалгах ажиллагааны төгсгөлийн үе шат байсан юм

Энэхүү хэрэг нь Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын “амаргүй, гайхалтай ялалт” байв хэмээн Авлигын эсрэг гэрэл бүлгийн гүйцэтгэх захирал Сьюзан Хоули мэдэгдлээ.

ЖПТ компанийн дээрх хэрэг нь 2020 оны 1 дүгээр сард Аэробус компанийн охин компаниудын авлигын асуудалтай холбоотойгоор АНУ, Франц Улсын эрх бүхий байгууллагууд, Их Британийн Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын зүгээс тус компанитай тохиролцоонд хүрсэн асуудалд огт хамааралгүй хэрэг байсан юм.

ЖПТ компани болон Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын хоорондын хамтын ажиллагаа нь “өнгөрсөн алдаа, дутагдлаас сургамж авах, түүний эсрэг зогсох, хууль тогтоомжийг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ихээхэн хэмжээний арга хэмжээнд тулгуурласан” хэмээн Аэробус компани мэдэгдсэн байна. Мөн ЖПТ компанийн шийдвэр нь Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас Аэробус компанийг шалгах ажиллагааны төгсгөлийн үе шат байсан юм. “Батлан хамгаалах ажиллагаа нь ямар нэгэн залилан, авлига, хээл хахуулийг үл тэвчих ёстой” хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.

Эх сурвалж: АТГ

Previous Post

ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал охидоо 500 гаруй сая төгрөгөөр сургажээ

Next Post

Б.Жагар: Япон эзэнтэй ББСБ намайг шүүхэд өгчээ

Next Post
Б.Жагар: Япон эзэнтэй ББСБ намайг шүүхэд өгчээ

Б.Жагар: Япон эзэнтэй ББСБ намайг шүүхэд өгчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.