• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ УЛСАД 30 ЖИЛ АЖИЛЛАСАН ЭХНЭРТЭЭ АЛТАН ГАДАС ОДОН ОЛГОХООС ТАТГАЛЗАН ГОМДООЖЭЭ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/10/2021
in Шар мэдээ
0
УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ УЛСАД 30 ЖИЛ АЖИЛЛАСАН ЭХНЭРТЭЭ АЛТАН ГАДАС ОДОН ОЛГОХООС ТАТГАЛЗАН ГОМДООЖЭЭ

Парламентын түүхэн дэх хамгийн ахмад гишүүнээр тодорсон  Д.Дэмбэрэл гишүүн залуучуудаас  дутахгүй  эрч хүчтэй нэгэн. УИХ-ын даргаар дөрвөн жил ажилласан  Дэмбэрэл  гишүүний эхнэр Долгорсүрэн гуай Ховдын театрын жүжигчнээр ажлын гараагаа эхэлж, Завхан аймагт  орон нутгийн  музейн эрхлэгчээр хүртэл  ажиллаж байсан. Хуучнаар Соёл амралтын хүрээлэнд  ажиллаж байхдаа  Монголын  анхны “Сайхан бүсгүй”  шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцож   явсан тэрээр нийгмийн идэвхтэй нэгэн. Тэрээр УИХ-ын гишүүдийн гэргий нараас анх удаа шүлгийн хоёр ч ном гаргаад амжсан байна.  Түүний  30 орчим шүлгэнд нь хөгжмийн зохиолчид ая хийжээ. Өнгөрсөн хавар олон жил хамт ажилласан хүмүүс нь  Долгорсүрэн гуайг “Алтан гадас” одон олгуулахаар тодорхойлсныг хэн нэгнээс дам сонссон Дэмбэрэл гишүүн эхнэртээ төрийн дээд одон олгуулахаас татгалзаж “наадахаа буцаа” гэж үүрэгджээ. “Эрэл”-ийн Эрдэнэбат УИХ-ын гишүүн болонгуутаа өөрийн хийсэн ажлаа эхнэртээ “нааж”, гайгүй харилцаатай хоёр дахь ерөнхийлөгч Багабандиар гэргий Сэргэлэндээ Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгуулж хүмүүсийг гайхшруулж байсан  удаатай. Гэтэл шударга нь дэндсэн УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гишүүн маань одон медальтай эхнэр сугадаж явахаасаа ичсэн үү яасан, эхнэрийнхээ энгэрийг цоолохоос татгалзан бас л хүмүүсийг гайхшруулсан сурагтай. Эрх мэдэлтнүүд  танил тал, ах дүүсээ албан тушаалд томилохоос эхлээд өөд нь татаж байхад шударга нь дэндсэн гишүүн маань эхнэртээ багагүй “хаалт”  болсон  нь ямар учиртай юм бол. Өдий насалсан Долгорсүрэн гуайд “Алтан гадас” одон зүүчих  дайны гавьяа баймаар л юм даа гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь ярьж суугаа гэнэ. Д.Дэмбэрэл гишүүн Ховд аймгийн хүн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховдынх болохоор нутгийнхандаа төрийн одонг харамгүй тарааж, Ерөнхийлөгчийн төрсөн нутагт амьдардаг багш, эмч нар бүгд төрийн одон зүүчихсэн, долоо хоног бүр одонгийн найр хийж байдаг тухай яриа тархсан. Тиймээс Д.Дэмбэрэл даргын хувьд гэргийдээ Алтан гадас одон авч өгөх шиг амархан ажил байхгүй ч, олгуулахаас татгалзсанд гэргийг нь одонд тодорхойлсон хүмүүс “Долгорсүрэн гуайг энэ одонг авчихсан байхад гайхах хүн ганц ч гарахгүй. Дарга нөхрөөсөө дутуугүй хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн дээ” гэж сэтгэл дундуур байна.

WWW.TAIZ.MN 2012 ОН

Previous Post

Батж.Батбаярын хүү Батбилэг: Манай аав компанийн хувьцаануудаа бид 4-т хуваагаад 25, 25 хувиар нь өгчихсөн, өөрөө багахан хувьтай үлдсэн

Next Post

М.ЗЭНЭЭ АГСНЫ ГЭРГИЙ Ж.БЯМБАА: ХАНИЙН МААНЬ ЭЭЖ СУ.БАТБОЛД ГИШҮҮНД ОЁСОН ДААЛИНГАА ӨГӨХ ГЭЭД НҮД АНЬТЛАА ХҮЛЭЭСЭН ДЭЭ

Next Post
М.ЗЭНЭЭ АГСНЫ ГЭРГИЙ Ж.БЯМБАА: ХАНИЙН МААНЬ ЭЭЖ СУ.БАТБОЛД ГИШҮҮНД ОЁСОН ДААЛИНГАА ӨГӨХ ГЭЭД НҮД АНЬТЛАА ХҮЛЭЭСЭН ДЭЭ

М.ЗЭНЭЭ АГСНЫ ГЭРГИЙ Ж.БЯМБАА: ХАНИЙН МААНЬ ЭЭЖ СУ.БАТБОЛД ГИШҮҮНД ОЁСОН ДААЛИНГАА ӨГӨХ ГЭЭД НҮД АНЬТЛАА ХҮЛЭЭСЭН ДЭЭ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.