1998 оны 8 дугаар сарын дундуур энэхvv ярилцлагыг Монголын радиогийн сурвалжлагч Даваанямын Байгалмаа авсан бөгөөд 10 дугаар сарын 4-ний Ням гаригт анх удаа радиогоор нэвтрүүлжээ.
Энэ ярилцлага С. Зориг агсны хэвлэл мэдээлэлд өгсөн сvvлчийн ярилцлага байлаа.
– Ер нь Та улс төрийн шинжлэх ухааны талаар ойрдоо юм бичиж байна уу?
– Өмнө нь бичиж байсан тэмдэглэлvvд бий. Зай завсраараа уншиж байсан номнууд байгаа. Ойрын vөд Монголын улс төрийн тогтолцооны цаашдын төлөв ямар байх бол тэр талаар бодож санаж байгаа зvйлээ бичьө гэж бодож байгаа. Цаг заваа харж байгаад ганцаараа амжихгvй гэхэд бусадтай хамтраад тэр талаар ямар ч гэсэн нэг цэвэр шинжлэх ухааны vvднээс, тэр нь манай орны бодит амьдралд яаж бууж байна гэдэг vvднээс томоохон юм бичих, харах бодол байна.
– 1990-ээд оныг нэг эргэн дурсая л даа тэр vед Монголын ардчиллын билэг тэмдэг нь Та байсан. Тэмцэл нэлээд ширvvсээд ирэх vед Таныг хvмvvс гар дээрээ өргөн Та л олон тvмнийг сэтгэлийн хөөрөлд хэт оруулахгvй талаас нь зохицуулдаг байлаа. Тэр мөчид Танд юу бодогдож байв?
– Тэр vөд хамгийн гол зvйл бол «бид аливаа өөрчлөлтийг тайван замаар хийх нь чухал» гэсэн бодол салдаггvй байлаа. Зөвхөн 1990 онд ч биш, тvvнээс хойш өнөөдрийг хvртэл тэр л бодол эрмэлзлэлээ оюун санаандаа өвөрлөж явна. Янз бvрийн зөрчил гарч байсныг манай сонсогчид мэдэж байгаа байх. Зөвхөн 1990 онд ч биш 1996 оны сонгуулийн vөд бид байдлыг аль болох хурцдуулахгvй, тайван замаар асуудлыг шийдэхийг эрмэлзэж улс төрийн шаардлагатай арга хэрэгслvvдийг ашиглаж байсан. Дахин хэлэхэд улс орны ашиг сонирхолоос хэт давсан, тvvнд хор хохирол учруулах юм хийхгvй байхыг л бодож явлаа. Бидний 90 онд барьж байсан тэр чиг шугам маань өнөөдөр ч тууштай vргэлжилж байна. Тэр vөд эрмэлзлэл нь зөв ч туршлага дутмаг байсан залуус маань туршлага суугаад ирлээ. Харин тухайн vөд нэлээд туршлагатай болсон хvмvvс маань нийгмийн сэтгэлгээнээс хоцроод нийтлэг эрх ашгаас ухраад намын ч юм уу, бvлгийн ч юм уу, явцуу сонирхолдоо хөтлөгдөөд байна уу даа гэж бодогдох боллоо. Цаг vөийн өөрчлөлт хvмvvст их нөлөө vзvvлээд байх шиг байна.
– Тухайн vеийн тэмцэгчид засгийн эрхэнд гараад ирлээ. Ингэснийхээ дараа өөрсдөө ямар нэгэн хэмжээгээр ялзарч эхэлдэг юм биш биз дээ. Та өөрөө улс төр судлалын, чиглэлийн хvний хувьд манай орны улс төрийн амьдралд болж буй vйл явдлуудтай холбогдуулан юу хэлэх вэ?
– Хvн бvхэн өөр өөрийн сул талтай байдаг. Хувь хvн амьдралаа дээшлvvлэхийг бодно. Нам бэхжихээ бодно. Тодорхой эдийн засгийн бүлэглэл ч юм уу, эсвэл компаниуд бэхжиж хөгжихөө бодно. Vvний хажуугаар улс vндэстний хамгийн дээд сонирхол гэж байна. Бүгдийг нь тооцох ёстой. Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгvй. Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт нь мэдээж хувь хүнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг vөд байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тувшинд орно. Энэ нь бусад орны жишээн дээр xарагддаг. Улсын сонирхлоо хойш нь тавиад бусад сонирхол нь дээшээ гарч ирнэ.
– Өөрт чинь ер нь «Бид хаашаа явж байна вэ» ч гэдэг юм уу эсвэл “нэг л болохгvй байна даа” гэсэн дундуур бодол төрдөг vv? Төрдөг бол ямар үед?
– 3арим үед тийм бодол төрөлгvй яахав. Тохиолдлын шинжээр шийдэгдэх олон асуудал бий. Тэр vөд мэдээж сэтгэл дундуур байлгvй яахав. Яагаад гэвэл аливаа асуудал сайн бэлтгэгдэж мэдээлэл сайтай, vндэслэлтэй шийдэгдэх ёстой. Тохиолдлын, гэнэтийн ухамсарлаагvй асуудлыг шийднэ гэвэл утгагvй. Энэ үед сэтгэл дундуур үлдэнэ. Манай нийгмийн хамгийн тэргvvлэх хэсэг болох улстөрчид, урлагийнхан, сэхээтнүүд, бусад хүмүүсийн сонсдог тэр нийтлэг сонирхлыг эхлээд заавал хардаг байх ёстой. Ядахдаа ойрын тав, арван жилийн хэтийн хандлагыг төсөөлж чаддаг байх ёстой. Тэгээд өөрийнхөө улсын хөгжлийг тухайн бvс нутгийн болон дэлхийн хөгжлийн хандлагатай уялдуулах, үүнтэй холбогдсон мэдээллийг хуримтлуулах, солилцох энэ үндсэн дээр шийдвэрээ гаргаж байх нь чухал. Ийм л зvйл манайханд дутагдаад байх шиг. Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шvv дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорxойлогдоно.
– 90-ээд оны МУИС-ийн багш Зориг одоогийн УИХ-ын гишvvн, Дэд бvтцийн хөгжлийн сайд Зориг хоёрын ялгаатай талуудыг Та өөрөө юу гэж vзэх вэ?
– Туршлагаар жаахан илvv болсон байх. Амьдралын туршлага гэх юм уу. Бодож хvсч байсан зvйлvvдийн зарим нь биөлсэн, зарим нь биөлээгvй. Дутагдалтай тал нь гэвэл ном унших, найз нөхөдтэйгөө уулзах бололцоо бага болсон. Энэ байдалд удаан уягдчихвал зөвхөн ойр зуурын юм хардаг болох аюул гарч магадгvй. Гэхдээ илvv их мэдээллийн хvрээ рvv орсон.
– Таныг өнөө хуртэл ШУКО- ын багш гэж нэрлэсээр байх юм. ШУКО-г судалсан Таны буруу болоод байна уу? Та юу гэж боддог вэ?
– ШУКО бол хvн төрөлхтний оюуны хөгжлийн тvvх. Тэгэхдээ нийгмийн шалгуураар амьдрах чадваргvй гэдгээ xаруулсан. ШУКО бол нийгмийн ухааны тодорхой логикоор зохион байгуулагдсан систөм, цогцолбор байсан. Систөм дотроо зарим хана нь буруу баригдсан, шал нь ч буруу тавигдсан байсан. Явж явж систөм нь ажиллахаа больсон. Тийм учраас миний мэргэжил бол туршлага талаасаа бараг vгvй болж байгаа ийм тогтолцоо. Миний дипломын тал нь хvчингvй болсон ч өнөөгийн Монголын улс төрийн тогтолцоог судлахад өмнөх нийгмvvдэд vйлчилж байсан. Тvvнийг нь дvгнэсэн ШУКО-ын талаархи тодорхой суурь мэдлэгvvд маань хэрэг болж байгаа.
– 90-ээд оноос хойш Таны хувийн амьдралд их эвгvйгээр нөлөөлсөн янз бvрийн дарамт шахалт гарч байсан уу? Таны ойр дотны хvмvvст ч юм уу?
– Амьдралд сайн муу бvх юм таардаг. Тиймээс өнгөрсөн юм бол өнгөрсөн юм. Тvvнийг бодож санаад байх юм гардаггvй. Хамгийн их санаа зовоож байгаа юм бол цаашид манай улс орны хувь заяа. Тvрvvчийн хэлдэг улс төрийн тогтолцоо. Тvvнтэй холбоотой эдийн засгийн хөгжлийн маань цаашдын хандлага ямар байх вэ гэдэгт байна. Тухайлбал хоёр нам болоод биө биөэ ойлгохоо больдог ийм зvйл бол хамгийн их аюултай. Тэр нь ялангуяа манай улсын хөгжлийг хөтлөх, нөлөө vзvvлэх, дэлхийн биө биөндээ нягтран орж байгаа эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа энэ бvхнийг аваад vзэх юм бол урд урдаасаа хараад суучихдаг хvн шиг ярьж чадахаа болиод юм л бол хоёр улсын дипломатууд шиг хэлэлцээр хийж суудаг, биө биөнээ ойлголцох чадвараа алдсан. Энэ аюул хамгийн том аюул. Энэ нь нийгмийг хоёр хэсэг болгоод нэг нь болохоор нөгөөгөө эсэргvvцэж байдаг байнга талцсан тийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм. Тиймээс тvрvvчийн миний хэлдгээр маргах vөдээ маргаж болно тэгэхдээ хvн шиг харилцаад энэ чинь ийм гэж нягтлангvй яриад асуудлыг шийддэг гаднаа ч дотроо ч манай нийгэм тогтвортой нэг маягийн тодорхой уламжлалаар бодлого нь явагддаг гэдгийг харуулах гол vндэс суурь болох юм.
– Та мэдээж аавыгаа дурсаж явдаг байх. Аавынхаа тухай юу хэлж чадах вэ?
– Их тайван хvн байсан юмыг олон талаас нь бодож хийхийг оролддог, туйлширах дургvй, хvний асуудлыг ойлгох гэж оролддог. Тэр утгаараа хэт нэг талыг барьдаггvй. Хvн болгон амьдралтай гэдгийг ойлгодог ийм л хvн байсан.
Discussion about this post