• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

О.Цогтгэрэл: Үүний цаана орд наймаалцах асуудал явж байгааг үгүйсгэх аргагүй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/05/2026
in Улс төр
0
О.Цогтгэрэл: Үүний цаана орд наймаалцах асуудал явж байгааг үгүйсгэх аргагүй
Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.
Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий. Тэр дундаас Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудал байна. Оюутолгойн ногдол ашгийн цаана олон асуултын тэмдэг бий. Тухайлбал, Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг эхлээд нягтлах нь чухал. Тиймээс уг мөнгийг ногдол ашиг мөн эсэх, жил бүр ногдол ашгийг өгнө гэдэг нь тодорхойгүй байгаа тул эхлээд энэ асуудлыг эцэслэн тодорхой болгох ёстой. Хэрэв ногдол ашиг тараах нь нэг удаагийнх юм бол нөгөө талд нь нэг зүйлийг авахаар тохирсон байж таарна.
Үүний цаана орд наймаалцах асуудал явж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс Засгийн газар Рио Тинто групптэй хийсэн гэрээгээ ил болго. Өнөөдрийн байдлаар Рио Тинто групп Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд тараах асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг авлигажсан төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байсныг Ардчилсан нам зогсоож чадсан нь сайшаалтай. Хоёрдугаарт. Сүүлийн үед төрийн тэргүүний хөрөнгө орлогын асуудалтай холбоотой мэдээлэл гарах боллоо. Монгол Улсын Үндсэн хуульд хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна гэж заасан. Тиймээс үүсээд байгаа асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч болон хуулийн байгууллагууд хариулт өгч, олон түмний эргэлзээг тайлах шаардлагатай байна. Тэгэхгүй бол үүний цаана иргэдийн төрд итгэх итгэл алдрах эрсдэлтэй. Түүнчлэн хуулиараа Төрийн тэргүүн тайлангаа УИХ-д тайлагнах ёстой. Энэ нь 126 гишүүний өмнө бус ард түмний өмнө тайлангаа тавьж байна гэсэн үг” хэмээв.
Үргэлжлүүлэн Ардчилсан намын бүлгийн Дарга Б.Түвшин “Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг эхлээд нягтлах хэрэгтэй. Үүнээс гадна компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан эсэх, санхүүгийн тайлан, бүртгэлд ногдол ашиг хэлбэрээр тусгаж тайлагнасан эсэх зэрэг олон шалгуурыг нягтлах шаардлагатай. Одоогоор уг мөнгийг ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байгаа тул эхлээд энэ асуудлыг эцэслэн тодорхой болгох ёстой.
Хэрэв уг мөнгө Монгол Улсад орж ирэх нь баталгаатай бөгөөд ногдол ашиг болох нь тогтоогдвол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу Баялгийн санд төвлөрүүлэх ёстой. Үүний дараа хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэд, олон нийтийн саналыг авч болно” гэв.
Previous Post

С.Сэрчмаагийн охин Б.Хура

Next Post

Сийлбэрч Д.Гэлэгдандарыг Маршалын сийлбэрч гэж ч ярьдаг

Next Post
Сийлбэрч Д.Гэлэгдандарыг Маршалын сийлбэрч гэж ч ярьдаг

Сийлбэрч Д.Гэлэгдандарыг Маршалын сийлбэрч гэж ч ярьдаг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Сийлбэрч Д.Гэлэгдандарыг Маршалын сийлбэрч гэж ч ярьдаг
  • О.Цогтгэрэл: Үүний цаана орд наймаалцах асуудал явж байгааг үгүйсгэх аргагүй
  • С.Сэрчмаагийн охин Б.Хура
  • Константин Рокоссовский бол XX зууны цэргийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг жанжин
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.