МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 92/60 дугаар тогтоолоор мал сүргээ өсгөж 1000 толгойд хүргэсэн малчдыг хөхүүлэн шагнаж байх тухай тогтоол гаргасан юм. Уг тогтоолын дагуу 1945 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 82 дугаар тогтоолоор мал сүргээ 1000 толгойд хүргэж өсгөсөн 97 малчинд уг шагналыг олгоход Увс аймгаас 31 малчин хамрагдсаны дотор Б. Иргэл орж 5 хошуу малын мөнгөн дүрс бүхий чимэглэл, мөнгөн хуц, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, эрээн майхнаар шагнагджээ. Уг шагналыг авах үед Б. Иргэл тэмээ 117, адуу 36, үхэр 10, хонь 2060, ямаа 111 бүгд 1334 толгой малтай байсан нь дээрх шагнал авсан малчдын дотор хамгийн олон малтай нь байжээ.







Discussion about this post