Алдарт жүжигчин Pierce Brosnan-н амьдралаар маш гоё романтик, мелодрама кино хийж болох ажээ. Нэрт жүжигчний амьдралыг кино урлаг биш харин уран зураг өөрчилж байжээ. Тэрбээр 16 насандаа сургуулиасаа гараад зураг зурах хэрэгслээс өөр юу ч үгүйгээр шинэ амьдралаа эхэлжээ. Улмаар нэгэн студид артистаар ажилд орж, эргэлт буцалтгүй зураач болохоор шийдсэн байна. Гэвч уйдаж, 3 жилийн дараагаас кино урлагт дурлах болж, James Bond тэргүүтэй олон сайхан дүрүүдийг бүтээсэн юм.
Түүний амьдрал тийм ч дардан байсангүй. Анхны эхнэр Австрали жүжигчин Cassandra Harris хорт хавдартайгаа тэмцэж байсан хүнд үед түүний амьдрал орвонгоороо эргэсэн бөгөөд өөртөө, мөг эхнэртээ тайвшрал өгөх гэж буцаад зургаа зурж эхэлсэн байна. Харамсалтай нь түүний эхнэр 1991 онд таалал төгссөн юм. Тэд дундаасаа 2 хүүхэдтэй байсан…
Түүний зургууд Los Angeles хотын галлерейд маш эрэлттэй байдаг бөгөөд тэр зарим зургаа маш олон жил зурж худалдан борлуулж байгаа бөгөөд энэ нь түүнд хааяа төвөгтэй санагддаг гэнэ. Тэр “Би хааяа залхуурдаг бас хурдан зурж чаддаггүй болохоор миний зургууд эрэлттэй байх” гэжээ.
Хамгийн сонирхолтой нь 2018 онд түүний зурсан дуучин Bob Dylan-н хөрөг зураг нь дуудлага худалдаагаар бүр 1.4 сая ам.долларын үнэд хүрч зарагдаж байсан юм. Анхны ханиа алдаж, алдар нэрийн оргилд хүрсэн Жеймс Бонд маань зурсан зургийн ашгийнхаа ихэнх хувийг хандивт өгдөг буянтан ажээ.
Тэрбээр хоёр дахь эхнэр ТВ-ийн сэтгүүлч Keely Shaye-тай 1994 онд танилцаж 7 жил үерхээд, 2001 онд албан ёсоор гэрлэсэн. Одоо дундаасаа 3 хүүхэд төрүүлэн хамт өсгөж өдий хүртэл Холливуудын хамгийн романтик хосуудын нэгэнд тооцогдсоор байна. Анх олны танил болсон үеэсээ гэргий нь жин нэмсэн. Сурвалжлагч эхнэрийнх нь жин нэмсэн нь хайр сэтгэлд өөрчлөлт оруулсан эсэх тухай асуухад “Би маш их азтай хүн. Учир нь хүн бүрт жинхэнэ хайр хоёр дахь удаагаа тохиодоггүй байх. Харин надад тэр мэдрэмж тохиолдсон, тийм болохоор би одоо ч түүнээс харцаа салгаж чаддаггүй бөгөөд үргэлж л түүнийг тэврэх гээд байдаг юм даа” гэж хариулжээ.










Discussion about this post