2026 оны 9-р сарын 11-ний өдөр Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, Үндэсний Урлагийн Их Театр, Пусан хотын Үндэсний Урлагийн Төвийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол, Солонгос хоёр орны соёл урлагийг харилцан сурталчлах, уламжлалт тайзны урлагийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр орны уран бүтээлчдийн харилцан солилцоо, туршлага судлах боломжийг өргөжүүлэхээр болов.
Мөн хамтарсан уран бүтээл, төсөл, тоглолт зохион байгуулахаас гадна цаашид хамтарсан тоглолт, соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ
Энэхүү санамж бичиг нь хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг улам ойртуулж, Монголын үндэсний урлагийг БНСУ-д илүү өргөн хүрээнд таниулахад чухал ач холбогдолтой юм. 




Discussion about this post