• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/21/2026
in Нийгэм
0
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
 Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар усны ослын 84 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 45 иргэний амь насыг авран хамгаалж, 104 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ.
Усны ослын тохиолдол Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгуудад зонхилон бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна. Амь насаа алдсан иргэдийн дийлэнх нь Туул гол, Хөвсгөл нуур, Буйр нуур, Орхон голд энджээ.
Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.
Иймд, иргэд, аялагч та бүхэн аялал, зугаалгаар хол, ойрын замд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, баталгаат зам гарцаар гарах, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Previous Post

Оросын сэтгүүлч бүсгүй насаараа хорих ял сонссон хүнтэй шоронд гэрлэлээ

Next Post

Энэхүү бүтээлийн төлөө 75 минутын турш 100 гаруй үнэ хаялцсан…

Next Post
Энэхүү бүтээлийн төлөө 75 минутын турш 100 гаруй үнэ хаялцсан…

Энэхүү бүтээлийн төлөө 75 минутын турш 100 гаруй үнэ хаялцсан...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Энэхүү бүтээлийн төлөө 75 минутын турш 100 гаруй үнэ хаялцсан…
  • УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • Оросын сэтгүүлч бүсгүй насаараа хорих ял сонссон хүнтэй шоронд гэрлэлээ
  • Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 370 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 230, 0-18 насны хүүхэд 140 байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.