• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Г.Ишдоржийн эхнэрийн дүү нь “Бако констракшин”-ий захирлаас орсон 10 САЯ төгрөгөөс гурвыг нь Д.Тогтохсүрэн гишүүний туслах руу шилжүүлжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/26/2026
in Онцлох мэдээ
0
Г.Ишдоржийн эхнэрийн дүү нь “Бако констракшин”-ий захирлаас орсон 10 САЯ төгрөгөөс гурвыг нь Д.Тогтохсүрэн гишүүний туслах руу шилжүүлжээ

  Өдгөө Өвөрхангай аймгийн Засаг дарга асан Г.Ишдоржийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний төлөө авилгал авсан, “Бако констракшин” компанийн захирал, нутгийн уугуул Х.Баатарсүрэний өөртөө давуу байдал үүсгэхээр 10 сая төгрөгийн авлигал өгсөн  гэх хэргийг шүүх хэлэлцэж байна. Энэ их мөнгөнд хоёр “хашир”-аас гадна ЗД асангийн эхнэрийн дүү Отгонбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн туслах/зөвлөх Г.Ариунзаяа нар  нэр холбогджээ. Прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсан нотлох баримтаар хэргийг эхнээс нь өгүүлэхэд “Бако констракшин” нь тус аймгийн Бат-Өлзий сумын ЭМТ-ийн өргөтгөлийн 1,3 тэрбумын тендерт шалгарчээ. Ингээд эхний ээлжийн санхүүжилт болох 552 сая төгрөгийг тухайн жилийн 8-р сард, үлдэгдэл 600 сая төгрөгийг 2023 оны 2-р сард 607 сая төгрөгийн санхүүжилтийг ЗД Г.Ишдорж олгожээ. Ийнхүү бүх санхүүжилтээ шуурхай саадгүй авчээ. Санхүүжилтээ бүрэн авсаны дараа компани нь 2-р сарын 15-нд улсын комисс ажиллуулах хүсэлт гаргажээ. Ингээд санхүүжилтээ авсанаас хойш долоо хоногийн дараа, улсын комисс ажиллуулах хүсэлт гаргаснаас хойш ердөө хоёр хоногийн дараа буюу 2-р сарын 17-нд дараа ЗД Г.Ишдорж компанийн захирал руу утас цохиж “цагаан сар дөхөж байгаа тул 10 сая төгрөг зээлээч” гэжээ. Захирал маргааш нь өгсөн данс руу нь 10 сая төгрөгийг “бараа материалын үнэ” гэх утгатайгаар шилжүүлжээ. Уг данс нь ЗД-ын эхнэрийн дүүгийх байж таарсан.  10 саяын хахуулын гэх хэргийг хэн нэгэн матаагүй агаад тохиолдлын байдлаар илэрчээ. Ингээд АТГ ЗД-ыг дуудаж байцаахад эхлээд мөнгө зээлээгүй хэмээн тас гүрийжээ. Жаахан шахахад компанийн захирлаас хандив авсан гэж мэлзжээ. Сүүлдээ зээл авсан гэж хүлээжээ. “Бако констракшин”-ийн захирал ч  мөн эхний байцаалтанд хэргээ хүлээгээгүй байна. Баримт гаргаад ирэхэд “ажилчдын хоолны мөнгө өгсөн” гэжээ. Гэсэн ч ЗД-ын эхнэрийн дүү болон компани хооронд ямар нэгэн ажил явагдаагүй тул мөн л сүүлдээ хэргээ хүлээжээ. Хэрэг илэрмэгц ЗД өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө яаралтай цалингийн зээл аваад авсан “зээлээ” яаралтай төлөөд шүүх хурал дээр “хүн хоорондын зээл байсан” гэж зүтгэсэн. Гайхалтай нь ЗД болон компанийн захирал нь хоорондоо танил тал, найз нөхдийн харилцаагүй, ганц хоёрхон удаа л уулзсанаас цаашгүй гэж мэдүүлжээ. Гэсэн ч нэг нь танихгүй шахам хүнээсээ 10 төгрөг гуйж нөгөө нь ганц хоёрхон уулзсан хүндээ 10 сая төгрөг зээлжээ. Хэрэгт авагдсан баримтаар “зээлүүлсэн” 10 сая төгрөгийн задаргаа доорхи байдлаар явагджээ. ЗД-ын эхнэрийн дүү нь таван саяыг бэлнээр гаргаад хадам ахынхаа ажил дээр нь аваачиж өгчээ. Мөн өөрөө Шижирбаатар гэх хүнд хоёр сая төгрөгийн өглөгтэй байсан тул өрөө даржээ. ЗД ахынхаа хэлсэний дагуу УИХ-ын гишүүн Тогтохсүрэнгийн туслах/зөвлөх Г.Ариунзаяагийн данс руу гурван саяыг шилжүүлжээ. Г.Ариунзаяа нь Өвөрхангайн МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүн аж. Залуучуудын шинэ жилийн баярын төлбөр нь нэхэгдсээр байсан тул намын дарга Г.Ишдорж нь шийдэж өгөхөөр болж гурван сая төгрөгийг шилжүүлсэн гэнэ. Гэтэл Г.Ариунзаяа нь уг мөнгөөр бас л өр зээлээ дараад хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусжээ. УИХ-ын Тамгын газарт ажилладаг Жүгдэрдулам нь “… 2020 оноос Г.Ариунзаяаг таньдаг болсон. УИХГ Тогтохсүрэнгийн туслах/зөвлөхөөр ажилладаг байсан. 2023 оны 1-р сарын 17-нд чатаар цалин буутал нэг сая төгрөг зээлээч гэхэд нь зээлсэн. Ингээд зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь 2-р сарын 20-нд мөнгөө нэхсэн. Тэр өдрөө мөнгөө өгсөн …” гэжээ. Харин Г.Ариунзаяагийн дансанд хийсэн үзлэгээр ЗД-ын дүүгээс хоёр удаагийн гүйлгээр гурван сая төгрөг орж ирсэн нь тогтоогджээ. Үүнээс нэг сая төгрөгийг  Жүгдэрдулам руу  шилжүүлээд үлдсэнийг нь хувийн хэрэглээнд зарцуулжээ. Ямар ч шинэ жилийн баярын төлбөр төлөгдөөгүй гэнэ.

Previous Post

Хятад иргэнээс сая юань нэхэж буудан хөнөөсөн ХЭРЭГТ А.Даянтөмөрт 30 хувийг амлаж, А.Тэнгис таван саяар хөлслөгджээ

Next Post

УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй

Next Post
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй

УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
  • Г.Ишдоржийн эхнэрийн дүү нь “Бако констракшин”-ий захирлаас орсон 10 САЯ төгрөгөөс гурвыг нь Д.Тогтохсүрэн гишүүний туслах руу шилжүүлжээ
  • Хятад иргэнээс сая юань нэхэж буудан хөнөөсөн ХЭРЭГТ А.Даянтөмөрт 30 хувийг амлаж, А.Тэнгис таван саяар хөлслөгджээ
  • МОСКВАГИЙН КРЕМЛИЙН МУЗЕЙД “ЧИНГИС ХААНЫ ҮР САД: ОРОСУУД БА ДАЯН ДЭЛХИЙ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.