• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дорнодын БОАЖГ-ын дарга А.Гантулга албаны тракторыг “модны нүх ухуулна” хэмээн авчруулж хувийн хадлангаа хаджээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
02/10/2026
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Дорнодын БОАЖГ-ын дарга А.Гантулга албаны тракторыг “модны нүх ухуулна” хэмээн авчруулж хувийн хадлангаа хаджээ

  “…Би төрийн албаны гурван байгууллагад ажиллахдаа албан тушаалаа урвуулж, хувьдаа ашиглаж байсан зүйлгүй…” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэн энэ дарга хоёр жилийн өмнө буюу 2023 оны 8-р сарын дундаас 9-р сарын дунд хүртэл Баян-Уул сумын сум дундын Ойн ангийн “Bomr 904” маркийн трактороор Матад сумын Мэнэн багийн нутагт 500 га газарт хадлан хадаж өөртөө 7,7 сая төгрөгийн давуу байдал бий болгосон хэрэгт яллагдсан. Тэрээр Ойн ангийн даргад “Танай тракторыг татаж авчруулах хэрэгтэй байна. Модны нүх ухаж магадгүй шүү, нааш нь явуулчих” гэжээ. Харин тэд “Хамтарч ажилладаг байгууллага мөн дарга нь ярихаар байгууллагын эзэмшлийн тракторыг өгч явуулсан. Анх өөрийнхөө хадлан дээр ашиглана гэж хэлээгүй. Сүүлд нь авчрахдаа “хадлан дээр ашиглачихаад өглөө шүү” гэсэн” гэжээ.

Ном ёсоор бол орон нутгийн өмч болох тракторыг өдрийн 300-800 мянган төгрөгөөр түрээслэдэг аж. Даргын нэг “цэрэг” нь “Баян-Уул сумын сум дундын ойн ангиас авсан тракторыг миний мэдэхийн дөрөв хоног даргын хадлангийн талбай дээр ажиллуулсан. Би Баян-Уул сумаас тракторыг аймгийн төв дээр авчраад 2-3 хоног засвар үйлчилгээг нь хийлгэсэн” гэжээ. Мөрдөн байцаалтаар даргатны хувь эзэмшдэг  “Хос жи эйч” компани нь 300 га-д хадлан авахаар гэрээ байгуулсан нь тогтоогдсон. Шинжээчдийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн хадлан бэлтгэх гэрээ байгуулж 100 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан гэж гарчээ. Гэсэн ч тракторын түрээс дээр “голоо” цохиж өөрт нь харьяалагддаг газраас шууд авчруулж ашиглажээ. Хэрвээ ном журмын дагуу түрээсэлсэн бол 7,7 сая төгрөг болох агаад үүнийг хохиролд тооцсон байна. Шүүх даргатанг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Previous Post

Гадаад Монголыг тусгаарлах ажиллагаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дорнодын БОАЖГ-ын дарга А.Гантулга албаны тракторыг “модны нүх ухуулна” хэмээн авчруулж хувийн хадлангаа хаджээ
  • Гадаад Монголыг тусгаарлах ажиллагаа
  • Өвөрхангайн “Ганданпунцоглин” хийдийн лам учирдаг эмэгтэйнхээ нөхөрт баригдаад зугтахдаа таван машин мөргөсөн ноцтой осол гаргажээ
  • Штабын дарга дэд хурандаа Д.Цогтбаатар “энийг зодуур гэдэггүй юм” хэмээн ахлагчаа нэг цаг зодсон ХЭРГЭЭС
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.