• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Хүүхэн байна, уулзах уу” хэмээн зуучлаад орлогын 50 хувийг авдаг таксиний жолооч “Тууска” хэмээх Б.Г нарын хэрэг

admin by admin
01/29/2026
in Нийгэм
0
“Хүүхэн байна, уулзах уу” хэмээн зуучлаад орлогын 50 хувийг авдаг таксиний жолооч “Тууска” хэмээх Б.Г нарын хэрэг

 “UBCab”-д жолооч ажилтай, мөн хувиараа таксинд явдаг гэх “Тууска” хэмээх Б.Г, А.Э, Б.А нар нь бүлэглэн 2022 оны хавраас намар хүртэлх хугацаанд такси үйлчилгээнд явж байхдаа “хүүхэн байна, уулзах уу” хэмээн санал тавьж нэр бүхий эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр унаагаар хангасан гэмт хэрэгт холбогдсон. Биеэ үнэлсэн эмэгтэйчүүд нь “Би 2023 онд Шагай, Тууска буюу Г ах нарын дуудсанаар ажилд хэд хэдэн удаа гарч байсан. Богиноор буюу цагаар 300,000 төгрөг, уртаар буюу хоногоор 500,000 төгрөгөөр явдаг. Энэ хүмүүс охидыг ажилд гаргаад нийт мөнгөний яг талыг нь буюу 50%-ийг нь авдаг байсан. Өөрсдөө шөнийн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээнд явахын хажуугаар охидыг бусдад зуучилж бэлгийн харилцаанд оруулах зэрэг ажил давхар хийдэг”, “Тууска буюу Г ахыг халзандуу болохоор нь мэдэж байна. Иймэрхүү шугамаар буюу биеэ үнэлэхэд зуучилдаг найдвартай, айх эмээх зүйлгүй гээд надад санал болгохоор нь утсаа солилцож хамтарсан”, “Тухайн үед Тууска, Шагай нар надад ажлын санал тавьж би Уянгаа гээд найзтайгаа Алтай хотхоны урд талд байдаг “Telmuun” гэх нэртэй зочид буудалд хоёр хүнтэй уулзсан. Тэгээд ажлынхаа төлбөр болох 250,000 төгрөгийг авсан”, “Анх 2022 онд танилаараа дамжуулан Тууска ахтай танилцсан. Тууска ахаар дамжуулан Шагай ахыг мэддэг болсон. Ажил гарахаар над руу залгадаг. Тэр хоёр ажлын хөлсний талыг нь аваад байхаар нь яваандаа больсон” гэж мэдүүлжээ.

 Харин “үйлчлүүлэгчид” нь “Эрхэмээтэй танилцсаны дараагаас хүүхэн шуухан хэрэгтэй бол хэлээрэй гэж хэлж байсан. Тэгээд би Эрхэмээг хүүхэн олж өгдөг юм байна гэж мэдэж авсан”, “Таксинд суухад жолооч  эрэгтэй  яриа өдөөд хөөрхөн охид байна шүү гайгүй үнээр явдаг гэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул сонирхоод нэг охиныг нь нэг цаг авахаар болсон. Жолооч эрэгтэй намайг зочид буудалд хүргэж өгөөд нэг  эмэгтэйг надтай хамт оруулсан” гэжээ. Шүүх “зуучлагч” нарт бүгдэд нь хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Дээр нь тэр гурвын унаж байсан “Honda, insight” тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөг, “Тоѐота Приус 30” тээврийн хэрэгслийн үнэ болох 11.000.000, “Тоѐота Приус 30” тээврийн хэрэгслийн үнэ болох 16.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Previous Post

Солонгос залилагч Юүн Жаефилийг даган хөрөнгө оруулалтын 100 сая доллароо авахын тулд Дубай явж залилуулсан монгол компанийн захирал ХЭН БЭ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Хүүхэн байна, уулзах уу” хэмээн зуучлаад орлогын 50 хувийг авдаг таксиний жолооч “Тууска” хэмээх Б.Г нарын хэрэг
  • Солонгос залилагч Юүн Жаефилийг даган хөрөнгө оруулалтын 100 сая доллароо авахын тулд Дубай явж залилуулсан монгол компанийн захирал ХЭН БЭ?
  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын чуулганд оролцохдоо зүүсэн шил үнэд хүрлээ
  • Өмнөговийн орон нутгийн хөгжлийн санд мөнгө байршуулах ёстой” хэмээн нүүрс тээврийн томчуудаас 110 сая залилсан Ж.Гарам-Очир, Б.Энхмандах нарын ХЭРГЭЭС …
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.