• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Солонгос залилагч Юүн Жаефилийг даган хөрөнгө оруулалтын 100 сая доллароо авахын тулд Дубай явж залилуулсан монгол компанийн захирал ХЭН БЭ?

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/28/2026
in Онцлох мэдээ
0
Солонгос залилагч Юүн Жаефилийг даган хөрөнгө оруулалтын 100 сая доллароо авахын тулд Дубай явж залилуулсан монгол компанийн захирал ХЭН БЭ?

  Манай иргэд мөнгө өсгөх сүлжээнийхэнд хууртагдсан хэвээрээ бол бизнесийнхэн “хөрөнгө оруулагчид” нарт молигодуулсаар байна. Бүр том компанийн захирал хүртэл зад хууртагдах болжээ. 2021 оны хавар  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 31-802 тоот хаягт байрлах, “Т Д Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Хангал мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ш нар нь “зээлийн гэрээ” гэгчийг хийж улмаар жилийн дотор буюу 2021 оны 5-р сараас 2022 оны 4-р хүртэл хугацаанд бэлнээр болон шилжүүлгээр Монгол иргэн Г.Баярсайхан, солонгос иргэн Юүн Жаефил /Yoon Jaephil/ нарт өгчээ. Солонгос Монгол хоёр нийлээд “Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах шаардлага хангахгүй байгаа орон сууцуудыг нурааж шинээр 16 давхар 7 блок буюу 1120 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлье, шаардлагатай санхүүжилт 100 сая долларыг танайд бид гаргаж өгнө”, “Хөрөнгө оруулалт хийж их хэмжээний мөнгийг оруулж ирэхэд гаднын банк нэг хувийн шимтгэл авдаг, үүн дээр тусалж мөнгө өгөөч”, “Араб улсаас хөрөнгө оруулалтын санхүүжилт авахад мөнгө дутаад байна 110.000 ам.доллар зээлээч” гэх зэргээр зад хуурч нийт 859,2 сая төгрөгийг нь  салгажээ. Гэнэн итгэмтгий гүйцэтгэх захирал Д.Ш ингэж хууртагдсан байна.

 Эхлээд 2021 оны 5-р сард солонгос монгол хоёр орон сууцны төсөл ярьж орж ирээд Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас авсан 2020-2030 оны ерөнхий төлөвлөгөөг харуулж, тухайн төсөл хэрэгжүүлэх талбайд хамт очиж үзүүлэн итгэл төрүүлжээ. Үүнд нь итгэсэн гүйцэтгэх захирал Д.Ш компанийхаа хувьцаа эзэмшигч болох Б.Х, Г.Б нартай Г.Баярсайхан, Юүн Жаефил хоёрыг уулзуулахад тэдний толгойг ч бас эргүүлжээ.  “Хөрөнгө оруулалтын мөнгө оруулж ирэхэд гадны банк нэг  хувийн шимтгэл авдаг, тэр нь нэлээн их хэмжээний мөнгө болж байна, үүнийг төлөхийн тулд манай Юүн Жаефил Солонгост байдаг өөрийн компанийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийг зараад нэг хувьдаа оруулсан. Гэсэн ч 50.000 доллар дутлаа, үүнд туслах юм бол хөрөнгө оруулалтын мөнгө орж ирсний дараа эргүүлээд тусална” гэж Г.Баярсайхан нь учирлажээ.  Ингээд Монгол компани барьцаа авалгүйгээр зээлийн гэрээ хийж 50.000 доллар буюу 142.5 сая төгрөг шилжүүлээд залилагчдын олз болох замдаа эргэлт буцалтгүй оржээ. Тэд 10 хоногийн дараа ахин ирээд  “бүр яах ч аргагүй мөнгө дутаад болдоггүй, одоо 110 мянган доллар зээлээч” гэжээ. Тэд гүйцэтгэх захирал руу Арабын Монгол дахь консул гээд нэг нөхөртэй уулзаж байгаа зургаа чатаар явуулсан байна. Сүүлд нь Монгол Улсад Арабын ямар ч улсын консул байдаггүйг мэдээд “тархиа шаасан” гэнэ.

 Улмаар Юүн Жаефил “чи итгэхгүй бол надтай хамт Дубай  яв, тэнд манай оффис байгаа, очоод хөрөнгө оруулалтынхаа 100 сая долларыг авчих” гэхээр нь гүйцэтгэх захирал “нээрэн л дагаад явж байгаа юм чинь арай ч худлаа хэлээгүй байх” гээд ахин зээлийн гэрээ байгуулж 2022 оны 2-р сард нийт 314,3 сая төгрөг шилжүүлжээ. Ингээд гүйцэтгэх захирал 100 сая доллароо авахаар Юүн Жаефилийг дагаад Дубай нисжээ. Г.Баярсайхан нь араас ирэхээр болжээ. Дубай очоод дөрөвхөн хоногийн дотор мөнгийг чинь өгнө гэсэн ч 40 хоног хүлээлгэсэн. Юүн Жаефил  өглөө болгон мөнгөө “олох”-оор явдаг бөгөөд гүйцэтгэх захирал зочид буудалдаа үлддэг. Сүүлдээ уйдаад хамт явъя гэхэд хэрэггүй гэжээ. 20 хоносны дараа “хөрөнгө оруулалтынхаа мөнгийг авахад хэдхэн доллар  л дутлаа, Баярсайхан Солонгосоос мөнгө хайсан ч олдохгүй байна, бид хоѐрт чамд 100 биш 150 сая долларын санхүүжилт олгоно” хэмээн ээлжит “мэхээ” хийжээ. Энэ үед Г.Баярсайхан залгаад “наадах чинь одоо эцсийн боломж болчхоод байна, танайх ахиад тус болчих, чи хаашдаа л цуг байгаа юм чинь асуудалгүй” гэж  давхар “мэх” хийжээ. Гэнэхэн гүйцэтгэх захирал “Дубайд ирээд хэд хоноход л намайг хаяад явбал явахаар байсан. Гэтэл намайг орхиж явалгүй хамт 20 гаруй хоночихлоо. Нээрэн л ажил нь бүтэхгүй байгаа юм шиг байна” гэж бодоод сайхан сэтгэлээр дахин 340 сая төгрөгийг шилжүүлжээ. Хэд хоногийн Юүн Жаефил учиргүй баярласан царайтай орж ирээд “бүх юм болсон, одоо буцна,  мөнгө араас орж ирнэ” гээд тэд Монгол руу буцсан. Ирсэн ч мөнгө байдаггүй гэнэ. Юүн Жаефил Монголд ирээд Нидерланд явсан агаад тэндээс видео колл хийж “мөнгө хүлээн авах банкныхаа дансыг идэвхжүүл, свифт кодоо  өг” гэхэд нь гүйцэтгэх захирал Голомт банканд очоод валютын дансаа идэвхжүүлж код аваад явуулжээ. Гэтэл маргааш нь Г.Баярсайхан ирээд “яг одоо 35 сая төгрөг өг,  өгч чадахгүй бол хөөцөлдсөн ажил талаар боллоо, энэ мөнгийг л өгөхгүй бол хөрөнгө оруулалтаа авч чадахааргүй байна, та нарын өгсөн мөнгө салхинд хийслээ шүү” гэх зэргээр сүүлдээ бүр дарамтлах маягаар харьцжээ. Ингээд арга буюу мөнгийг нь шилжүүлжээ. Энэ хооронд Г.Баярсайхан нь хувиараа  “найзад нь нэг ийм юм гарчихлаа туслаач, ломбардад утсаа алдах гээд байна, ээжид эм тарианы мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр 16 сая төгрөг авчээ. Гүйцэтгэх захирал бүр хувиасаа найман саяыг өгсөн гэнэ. Ингэж явсаар сүүлдээ залилуулж байгаагаа мэдээд цагдаад ханджээ. Энэ хэрэг бүтэн хоёр жил гаруй шалгагдаад өнгөрсөн жил шүүхэд шилжсэн. Энэ хугацаанд солонгос иргэн 41 хоног цагдан хоригдсон. Анхан шатны шүүх Г.Баярсайхан, солонгос иргэн Юүн Жаефил нарт тус бүрд нь 3,1 жилийн хорих ял оноож 405,7 сая төгрөг гаргуулан хохирогчид олгуулахаар болсон. Харин давж заалдах хүчингүй болгосон. Г.Баярсайхан, солонгос иргэн Юүн Жаефил нар цагдан хоригдсон хэвээрээ байна.

Previous Post

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын чуулганд оролцохдоо зүүсэн шил үнэд хүрлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Солонгос залилагч Юүн Жаефилийг даган хөрөнгө оруулалтын 100 сая доллароо авахын тулд Дубай явж залилуулсан монгол компанийн захирал ХЭН БЭ?
  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын чуулганд оролцохдоо зүүсэн шил үнэд хүрлээ
  • Өмнөговийн орон нутгийн хөгжлийн санд мөнгө байршуулах ёстой” хэмээн нүүрс тээврийн томчуудаас 110 сая залилсан Ж.Гарам-Очир, Б.Энхмандах нарын ХЭРГЭЭС …
  • 10 мянган доллар өгөөд “ахиж ингэж нэмж өгнө шүү” хэмээн 10 хуруугаа гозолзуулсан ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын ХЭРГЭЭС…
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.