Хүндэтгэлийн үйл ажиллагаанд ЭХ-ний дэд сайд С.Далхаасүрэн, болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий нар байлцлаа.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН
Гомборагчаагийн Балжинням нь 1992 оноос Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад Монтёр, цахилгааны инженерээр ажлын гараагаа эхлүүлэн Төвийн эрчим хүчний системд Ээлжийн диспетчер инженер, Эрчим хүчний удирдах газарт үйлдвэрлэлийн албаны ахлах инженер, ахлах диспетчер инженер, 2001 онд Диспетчерийн үндэсний төв байгуулагдсанаас хойш ээлжийн диспетчер инженер, Төв диспетчерийн албаны дарга, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер, Эрчим хүч хэмнэлтийн инженер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тус салбарт 33 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Эрчим хүчний салбараас төрсөн 80 дахь АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН юм.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ
Халтарын Энхжаргал нь ажлын гараагаа МУИС-ийн Эрчим хүчний факультетэд 1980-1994 онд багш, ахлах багш, дэд профессор, 1994-1997 онд ТИС-ийн Эрчим хүчний факультетийн Дулаан энергетикийн тэнхмийн эрхлэгч, 1997 оноос 2011 онд ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн захирал, 2011 оноос 2013 онд ЭХИС-д “Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологи” профессорын багийн тэргүүлэх профессор, Эрчим хүчний эх үүсвэр хүрээлэн байгаа орчны судалгааны төвийн захирал, 2013 оноос ШУТИС-ийн боловсрол эрхэлсэн проректор, 2016-2022 он; Сургалт, оюутны асуудал эрхэлсэн проректор 2023 оноос Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал тус тус ажиллаж байна. Эрчим хүчний салбарт шинжлэх ухааны чиглэлээр 46 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 179 дүгээр зарлигаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан.





Discussion about this post