• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Ланд-200”-гийн жолооч “приус”-ийн эзнийг “наад батарейгаа зайлуул” гэснээс болж эхнэрүүд нь зам дээр зодолджээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/22/2025
in Нийгэм
0
“Ланд-200”-гийн жолооч “приус”-ийн эзнийг “наад батарейгаа зайлуул” гэснээс болж эхнэрүүд нь зам дээр зодолджээ

Энэ зодоонд хоёр нөхөр нь заамдалцаад зогсож байсан бол хоёр эхнэр нь зодолджээ. Харин хүүхдүүд нь машиныхаа цонхоор хараад сууж байсан гэнэ. “Приус-20”-ын жолоочийн эхнэр 28 настай Г.М болон  “Ланд-200”-гийн жолоочийн эхнэр 34 настай Э.Ц нар нь Цэцэрлэгт хүрээлэнгийн замын дагуу хөдөлгөөнд оролцож байгаад “том машинтайгаараа дээрэлхлээ” гэх шалтгаанаас харилцан зодолдож, бие биедээ зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт хамар цээж, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

“Ланд-200”-гийн жолоочийн эхнэр ийн мэдүүлжээ.

“… Тэр эмэгтэй үснээс зулгаагаад би арагш савж унасан. Миний үс маш ихээр унаж байсан учраас “Миний үсийг ийм их зулгаасан байна” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй над руу улаан галзуу дайраад байхаар нь цээж хэсэг рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгтэл дахиад миний үснээс зулгаагаад дээрээс дарсан. Тэр үед би тусламж гуйж “энийг аваач ээ, намайг аллаа” гэж хашхирсан. Мөн миний толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохисон, хөлөөрөө биеийн бөөр, хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэр эмэгтэйн нөхөр “чи миний машиныг батарей гэлээ” гээд манай нөхөр лүү дайраад боох гэсэн. “Чи том машинтай гээд дээрэлхээд байгаа юм уу, чамайг алчихъя” гэх мэт зүйл ярьсан. Машины багажаа онгойлгоод эхнэрээсээ “торцоов хаана байгаа юм” гээд асуугаад байсан. Би маш их гомдолтой байгаа, тухайн үед хүүхдүүдийнхээ хажууд бусдад зодуулсан, миний хүүхдүүд рүү ус цацсан, энэ явдлаас болж маш их сэтгэл санаагаар унасан…”

“Приус-20”-ийн жолоочийн эхнэр ийн мэдүүлжээ.

“… Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэлд байсан эрэгтэй нь нөхөр бид хоёрт “наад батарейгаа зайлуул” гэхээр нь нөхөр “энэ машин биш юм уу” гэхэд “биш батарей” гэж доромжилсон. Нөхөр “тэгвэл “чиний Ланд чинь ямар машин юм” гэхэд эхнэр нь “энэ бол цул алт” гэсэн. Ланд-200-гаас бууж ирсэн эмэгтэй намайг түлхэж өвдгөөр газар унагаасан. Энэ үед би маш их айсан. Би тэр үедээ өөрийгөө жирэмсэн гэдгээ хэлж, “эгчээ болиоч ээ” гэхэд тэр эмэгтэй “би ч гэсэн жирэмсэн” гэж тавлаж инээж ирээд үснээс зулгааж толгой руу цохисон. Нөхөр нь гэх эрэгтэй манай нөхрийг “нохойн гөлөг минь, миний алтан гинж алга болчихлоо,  наагуураа мөлхөөд хай” гэсэн. Тэгээд Баянзүрхээс цагдаа нар ирэх хүртэл тухайн хоёр хүн нөхөр бид хоёрыг хэл амаар маш их доромжилж дээрэлхсэн…”

Шүүх хоёр эмэгтэйг тус бүрийг нь 1,2 сая төгрөгөөр торгожээ.

Previous Post

Эмч нарын 15 хувийн цалингийн нэмэгдлийг даатгалын санд бодитоор тусгахгүй бол салбар бүр доройтно

Next Post

Цуврал-13 Хүрээ хүүхнүүдийн хөгтэй явдал

Next Post
Цуврал-13 Хүрээ хүүхнүүдийн хөгтэй явдал

Цуврал-13 Хүрээ хүүхнүүдийн хөгтэй явдал

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Арслан баатар буюу УГЖ А.Цэрэндэндэв
  • Охидоо хүнд өгч бэл харамжаар нь амьдардаг 15 хүнийг банздан, мөнгөөр торгон, засан сайжруулахаар 10 хоног суулгажээ
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ
  • Цуврал-13 Хүрээ хүүхнүүдийн хөгтэй явдал
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.