• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ДЭНЖИЙН НОГОО

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/05/2025
in Хүмүүс
0
ДЭНЖИЙН НОГОО
Дэнжийн ногоо
Социализмын үед Монгол Улсын нэрийн хуудас болж гадаад дотоодод дэлхийн хэмжээний том хурал чуулган дээр төр түмний минь нүүрийг тахалж явсан агуу “амьтан” бол Чимид гуай маань юм. Би түүнтэй төдий л ойр дотно байгаагүй ч өөрийн эрхгүй хүндэтгэн хайрладаг байсан учраас төрснөөс дутуугүй ах шиг минь санагдаад байдаг юм. Дэлхийд данстай алдартай яруу найрагч, Энхтайваны нэрт зүтгэлтэн түүнийг гадаадын нам, төрийн тэргүүнүүд хаана очсон газар нь албан болоод албан бусаар бүхэл бүтэн улс төлөөлж яваа хүнийх нь хувьд төдийгүй найз нөхрийн хувиар онгоц, галт тэрэгний буудал дээр биечлэн угтаж, тэврэлдэн үддэг байсан юм.
Дэлбэн дэлбэн ганганаа хөө
Дэнжийн ногооны навч юм аа
Дэргэд минь юм шиг санагдана даа хө
Дэндүү хайртай тэр минь юм аа хө
Энэ Дэнжийн ногоо гэдэг дууны үгнээс харахад Чимэд ах шиг авьяас нь багтаж ядсан том яруу найрагч гар хурууныхаа үзүүрээр биеэ нэг их зовоолгүй биччихсэн болов уу гэж бодогдмоор боловч дэргэд минь юм шиг санагдана даа хө. Дэндүү хайртай тэр минь юмаа гэдэг хоёр мөр шүлэг бол жинхэнэ хайртай хүндээ зориулж зүрхнийхээ цусаар бичсэн мэт юутай үнэн юутай энгийн мөртлөө шижир алт лугаа адил юутай үнэ цэнэтэй өгүүлбэр вэ? Энэ хоёр мөр шүлгийн дэргэд хоёр гурван цэнгийн алтан ээмэг юу юм бэ, юу ч биш гэж бодогдоно. Хамгийн сайхан шүлгийг энгийн үгээр бичдэг хамгийн сайхан ваарыг энгийн шавраар хийдэг гэдэг энэ биз ээ.
Бид мэтийн шүлэгчид ганц хоёр бадаг тэрлэх гэж өөрийгөө яаж шавхаж, ”шанага гурил ч үлдээлгүй” байдгаа барж байж бичдэг бол түүний бүтээлээс харахад цаана нь ямар их санаа, үгийн сан, хэл найруулгын уран чадвар багтаж ядан байгаа нь юухан дээр боловч цухалзаж байдаг. Одооны зарим нэг шүлэгчид шил сондор шиг үг хэлхэж, бараг л есөн эрдэнээр яруу найраг бичдэг боловч тэр нь хэдхэн хоромд л сонор мялаагаад, чих шүргээд өнгөрдөг болохоос биш цээжинд ганц мөр нь ч хадгалагдан үлдэх нь ховорхон билээ.
Чимид гуай шиг том яруу найрагчид үг шилэх гэж үйлээ барж, үсээ зулгааж зовдоггүй үзэгнийхээ үзүүрт торсон үгээр шүлэг тэрлэдэг байсны нууц нь эхлээд уран санаагаа аль эрт уурганы морь шиг ухаанаараа олоод авдаг байжээ гэж бодогдоно.
Халбан халбан ганхнаа хө
Хаврын ногооны навч юмаа
Хажууд минь юм шиг санагдана даа хө
Хачин хайртай тэр минь юм аа хө
Зураач Н.Арвисын зурсан “Чимид шүлгээ уншиж байна” гэдэг хөрөг зургийг харах болгонд Чимид гуай нийслэлийнхээ Энх тайваны гудамжаар үсээ салхинд хийсгэн ажил руугаа яаруухан алхаж явдаг амьд гэгээн дүр төрх нь өнөөдөр ч гэсэн тод харагддаг билээ. Агуу их Чимэдийн “Би Монгол хүн” шүлгийг ар, өврийн монгол туургатан бид бүгд хоёр зууны дамнуулан хорин хоёр дугаар зуунд хүргэхээр өртөөлөн дуулж байгаа нь түүний ямархан зэрэг зиндааны яруу найрагч вэ гэдгийг хэлээд өгнө.
… Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцохоор мордсон манай Монгол Улсын төлөөлөгчдийг галт тэрэгнээс буухад түрүүлж Варшавд очсон улс улсын төлөөлөгчид тосон угтав гэнэ. Зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн маршал Батов нүд дүүрэн инээмсэглээд гараа алдлан урагш алхвал манай тэргүүн бас гараа алдлан нөхдөөсөө тасран гүйжээ. Гэтэл өвгөн маршал тэр даргын хажуугаар хэнэг ч үгүй зөрж гараад Чимит хэмээн дуу алдаад ард нь явсан их зохиолчийг тэврэн авчээ. (Ж.Лхагва “Aтга чулуу” номоос)
… Чимид гуай нэг удаа урлагийн тухай ярьж байгаад би Сергей Бондарчукийг кино найруулагчийнх нь хувьд огт тоодоггүй байсан юм. Харин саяхан Чеховын “Тал” (Степь)-ыг кино болгон тавьсныг нь үзээд том хүн гэдгийг нь танилаа гэж билээ. Би хөөцөлдөн байж тал киног нь үзсэн боловч юу ч ойлгосонгүй. Чимид гуайтай адилхан хэмжээний архи уудаг, бас л уншсан үзсэнээ ярьж, өөрийгөө түүнтэй ойролцоо л сэхээтэн гэж бодож явсан минь алдас байжээ. “Тал” кино Чимид гуайд Бондарчукийн том хүн гэдгийг нь таниулснаас гадна надад өөрийнхөө өчүүхэн хүн болохыг мэдэхэд тусалсан билээ.
(Ж.Лхагва “Aтга чулуу” номоос)
Previous Post

Э.Оюун гуай 28 насандаа буюу 1946 онд “Ах дүү нар” жүжгээрээ Төрийн шагнал хүртжээ

Next Post

Д.Баярхүү: Хэлж ирдэггүй хийсч ирдэг жаргал

Next Post
Д.Баярхүү: Хэлж ирдэггүй хийсч ирдэг жаргал

Д.Баярхүү: Хэлж ирдэггүй хийсч ирдэг жаргал

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Д.Баярхүү: Хэлж ирдэггүй хийсч ирдэг жаргал
  • ДЭНЖИЙН НОГОО
  • Э.Оюун гуай 28 насандаа буюу 1946 онд “Ах дүү нар” жүжгээрээ Төрийн шагнал хүртжээ
  • Сүүлийн гурван жилд хар тамхины хэрэг 716 хүнийг яллагдагчаар татжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.