Тэрбумтан Уоррен Баффет Berkshire Hathaway-ийг 60 жил удирдахдаа ямар амжилт гаргасныг хэмжихэд түүний хуримтлуулсан 167 тэрбум ам.долларын хөрөнгө огт хангалтгүй. Өдгөө 94 нас зооглож буй эрхэм Уорррон Баффет сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 60 тэрбум орчим ам.доллартой тэнцэх Berkshire-ийнхээ хувьцааг хандивлажээ.
Хандивласан хувьцааг нь одоогийн зах зээлийн ханшаар тооцвол 230 тэрбум ам.доллар өлхөн давах аж. Хэрэв энэ бүгдийг У.Баффет өөртөө үлдээсэн бол одоогийн хөрөнгө нь 400 тэрбум ам.долларт дөхнө. Энэ нь дэлхийн хамгийн чинээлэг Илон Маскийн нийт хөрөнгөөс 67 тэрбум ам.доллароор давж байна.
Бүх хөрөнгө нь зөвхөн Berkshire-ийн хувьцаанаас бүрддэг тэрбээр 2010 онд өөрийн сайн найз Билл Гэйтсийн сангаар дамжуулан хөрөнгийнхөө 99 хувийг сайн үйлсэд хандивлахаа амласан юм.
“Хөрөнгийнхөө 1 хувиас илүүг би гэр бүлдээ, өөртөө зарцууллаа гээд аз жаргал, сайн сайхан байдал маань үүнээс илүү дээрдэнэ гэж үгүй. Эсрэгээрээ, үлдсэн 99 хувь нь бусдын эрүүл мэнд, сайн сайхан байдалд үлэмж хэмжээгээр нөлөөлөх юм” хэмээн домогт хөрөнгө оруулагч тухайн үед хөрөнгө оруулагчдадаа илгээсэн захидалдаа бичиж байсан билээ.



Discussion about this post