• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Г.Батсайхан: Стандарт яндангүй мотоцикл, спорт машинаар давхилдан хотын дуу чимээний бохирдлыг өсгөж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/13/2024
in Онцлох мэдээ
0
Г.Батсайхан: Стандарт яндангүй мотоцикл, спорт машинаар давхилдан хотын  дуу чимээний бохирдлыг өсгөж байна

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхантай ярилцлаа.
-Дуу чимээний бохирдол гэх ойлголт хүчтэй яригдаж байна. Хэт чанга дуу чимээтэй мото, спорт машин хүмүүсийн ая тухыг их алдагдуулдаг шүү дээ?
-Таны хөндөж асуусан сэдэв маш чухал. Ерөөсөө их хотод амьдарч байгаа иргэн таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Уг дүрэмд захирагдах ёстой гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Хотын дуу чимээний стандарт бий. Түүнийг мөрдөж ажиллуулахын төлөө холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж, нөөц бололцоогоо дайчлаад ажиллаж байна. Гэхдээ тэр болгоныг хянах боломж хомс. Уг нь олон улсад дуу чимээний бохирдлыг хянах, хариуцлага тооцох арга механизм боловсронгуй болсон. Жишээ нь Франц улсын Парис хотод дуу чимээг хянаж, стандарт зөрчсөн бол бичлэг хийж торгууль илгээх системийг замуудад суурилуулсан байдаг. Гэтэл манайд одоогоор энэ
болгоныг хийх боломж, хөрөнгө мөнгө юу билээ. Тиймээс өнөөгийн түвшинд илүү хувь хүний ухамсар чухал. Улаанбаатар хотын дуу чимээний стандарт өдрийн цагт 60 дБ, шөнийн цагт 40 дб байгаа. Үүнийг хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаар нь үнэлж Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодорхойлсон. Гэтэл мотоциклийн хөдөлгүүрээс 116 дБ хүртэл дуу чимээ гарах боломжтой. Харамсалтай манай зарим залуус стандарт бус яндан тавьж, хурдтай давхиснаар Хан-Уул дүүрэгт дуу чимээний бохирдлыг ихээр нэмж байна.
-Мото, спорт машин унаж байгаа зарим залуусын хувьд хүчтэй хаазалж, хурд хэтрүүлж давхиж байж кайф авдаг. Зориулалтын зам талбай дутагдалтай учир ийм үйлдэл гаргаж байна уу?
-Ийм байдлыг зориулалтын зам талбай дутагдалтай гэх шалтгаар өмгөөлж болохгүй. Сонирхлоороо нэгдээд байгуулчихсан зам талбай, тодорхой нөхцөл боломж нь бий. Ийм тусгай зориулалтын зам талбай, газарт очиж хоббигоо хөгжүүлж, давхилдах нь тухайн хүний эрх. Түүнээс биш хүмүүс унтаж амарч байхад стандарт бус яндан зоочхоод мотогоо хаазлаад байж болохгүй. Хөдөлгөөнд оролцоход мотоцикл, спорт машины яндан нь хотын дуу чимээний стандартад нийцэж байх ёстой. Жишээ нь цэцэрлэг, сургуулийн дуу чимээний хүлцэх хэмжээ өдрийн цагт 50 дБ байдаг. Ингэж байж хүүхдийн анхаарал төвлөрч хичээлээ хийнэ. Стандарт давсан чанга дуу чимээ гарган давхилдах залуус нийтийн эрх ашгийг хүндэтгэж, соёлжих хэрэгтэй. Цаашид тусгай зориулалтын зам талбайг нэмэгдүүлэх, шинээр бий болгох ажлыг үе шаттай хийх ёстой.

Previous Post

Путиныг хүлээж авна, Энхтайванч бай… гэсэн нь бие даасан бодлого мөн

Next Post

Ч.ЧИМИДСҮРЭН: ЗГ-аас анх удаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтад “татварын хөнгөлөлт“ үзүүлнэ

Next Post
Ч.ЧИМИДСҮРЭН: ЗГ-аас анх удаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтад “татварын хөнгөлөлт“ үзүүлнэ

Ч.ЧИМИДСҮРЭН: ЗГ-аас анх удаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтад “татварын хөнгөлөлт“ үзүүлнэ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.